Дэлхийн хөгжмийн ертөнцийн супер од BTS хамтлаг шүтэн бишрэгчдээ баярлуулж, “ARIRANG” цомогт багтсан “2.0” дууныхаа клипийн богино хэмжээний тизерийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор танилцууллаа. Энэхүү бүтээл нь хамтлагийн гишүүд цэргийн алба хааж, бие даасан уран бүтээлүүдээ амжилттай туурвисны дараа эргэн нэгдэж буй “хоёр дахь үе”-ийн түүхийг өгүүлдгээрээ онцлог юм.
“2.0” дууг бүтээхэд хамтлагийн гишүүд болох RM, j-hope, V, Jungkook, Suga нар гар бие оролцон үг, аяыг нь бичсэн байна. Мөн Холливудын алдартай продюсер болох Mike WiLL Made-It болон Pluss нар хамтран ажилласан нь уг бүтээлийн хөгжмийн дуугаралт, чанарыг шинэ түвшинд гаргажээ. Тизер дүрслэлээс харахад кино урлагийн өндөр түвшний зураг авалт, утга агуулга бүхий сонирхолтой шийдлүүд багтсан байна.
Хамтлагийн гишүүдийн зүгээс “2.0” дуу нь зөвхөн шинэ хэмнэл бус, харин тэдний туулсан замнал болон ирээдүйн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн бүтээл болсон гэдгийг онцолж байгаа юм. “ARIRANG” цомгийн хамгийн хүлээлттэй дуунуудын нэг болох “2.0”-ын бүрэн хэмжээний клип удахгүй үзэгчдийн хүртээл болох бөгөөд K-pop сонирхогчдын дунд хэдийнээ хүлээлт үүсгээд байна.
BTS хамтлагийн “BREAK THE SILENCE” баримтат цувралыг Viki платформ дээр үзэх боломжтой.

