Америкийн нэр хүндтэй The New York Times сонин хиймэл оюун ухаан (AI) ашиглан нийтлэл бичсэн зохиолчтойгоо хамтын ажиллагаагаа зогсоосон талаар мэдээллээ. Энэ шийдвэр нь уншигч нэгэн зохиолын шүүмжийг өмнө нь The Guardian-д нийтлэгдсэн ижил төстэй агуулгатай байсныг илрүүлснээр гарчээ.
Шүүмжлэгч Alex Preston уг нийтлэлийг бичихдээ AI-ийн тусламж авснаа хүлээн зөвшөөрч, санаатай бус байдлаар бусдын бүтээлтэй давхцсан гэдгийг тайлбарласан байна. Тэрээр өөрийн үйлдлийг “их алдаа” хэмээн тодорхойлж, олон нийтээс уучлал хүсжээ.
Сонины төлөөлөгчид AI ашиглахдаа эх сурвалжийг дурдахгүй байх, бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах нь редакцийн бодлого, ёс зүйн ноцтой зөрчил болохыг онцолсон байна. Үүнтэй төстэй хэрэг өмнө нь Ars Technica сайтад гарч, сурвалжлагч AI-аар зохиомол ишлэл оруулсны улмаас ажлаасаа халагдаж байв.
Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагууд AI-ийн хэрэглээтэй холбоотой сорилт, эрсдэлтэй илүү их тулгарч байна. Судалгаагаар The Atlantic сэтгүүлийн онцолсноор The New York Times болон The Wall Street Journal зэрэг томоохон хэвлэлүүдийн үзэл бодлын буланд AI-тэй холбоотой агуулга нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байна.

