Украинд дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилж буй ширүүн мөргөлдөөний дараа Орос болон Украины талууд Улаан өндөгний баярыг (Easter) тохиолдуулан түр хугацаанд гал зогсоох хэлэлцээрт хүрлээ. Энэхүү шийдвэр нь дайны талбарт байгаа цэргүүд болон энгийн иргэдэд баярын өдрүүдийг амар амгалан өнгөрүүлэх боломж олгож байна.
Кремлийн ордноос гаргасан албан ёсны мэдэгдлээр, Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагийн 16:00 цагаас ням гарагийн орой хүртэл байлдааны ажиллагааг түр зогсоох тушаал гаргажээ. Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ч мөн адил баярын өдрүүдэд гал зогсоохыг дэмжиж, цэргийн ажиллагааг түр зогсоохоо мэдэгдсэн юм.
Өмнө нь Кремлийн зүгээс Зеленскийн гал зогсоох саналыг тодорхой бус, энхийн гэрээ байгуулахад бодит нөлөө үзүүлэхгүй хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан удаатай. Өнгөрсөн 2025 онд Орос улс Улаан өндөгний баяраар дангаараа гал зогсоох шийдвэр гаргаж байсан боловч хоёр тал бие биенээ тохиролцоо зөрчсөн хэмээн буруутгаж, мөргөлдөөн бүрэн зогсоогүй билээ.
Тухайн үед Зеленский 30 цагийн түр эвлэрлийг 30 хоног болгон сунгах саналыг Москвад тавьж байсан ч Ерөнхийлөгч Путин үүнийг хүлээж аваагүй өнгөрсөн түүхтэй. Энэ удаагийн харилцан тохиролцсон гал зогсоолт нь цаашид энхийн хэлэлцээ хийх итгэлцлийн эхлэл болж чадах эсэхийг олон улсын ажиглагчид анхааралтай ажиглаж байна.

