Хиймэл оюун ухаанаар хөгжим бүтээгч Suno стартапын системд хакерууд нэвтэрч, компанийн дотоод эх код болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг олзворлосон тухай 404 Media мэдээллээ.
Хакерууд компанийн ажилтны нэвтрэх эрхийг ашиглан нийлүүлэлтийн сүлжээний дайралт хийсэн байна. Энэхүү үйлдлээр дамжуулан Suno нь YouTube Music, Deezer, Genius зэрэг платформууд болон подкаст, хөгжмийн сангаас олон арван жилийн туршид цуглуулсан аудио файлуудыг зөвшөөрөлгүйгээр ашиглан хиймэл оюун ухаанаа сургадаг байсныг нотлох эх кодыг илрүүлжээ.
Suno өмнө нь интернэт дэх олон нийтэд нээлттэй хөгжмийн файлуудыг ашиглан загвараа сургадаг гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийгээ “шударга ашиглалт” (fair use) хэмээн тайлбарлаж байсан. Гэвч томоохон хөгжмийн студиуд Suno-г YouTube-ийн мэдээлэл олзворлохыг хориглосон хамгаалалт болон үйлчилгээний нөхцөлийг зөрчиж, Зохиогчийн эрхийн дижитал мянганы хуулийг (DMCA) зөрчсөн хэмээн шүүхэд өгөөд байгаа юм.
Халдлагын үеэр хэрэглэгчдийн цахим шуудан, утасны дугаар болон төлбөрийн картын мэдээллийн зарим хэсэг алдагдсан байна. 2025 оны арван нэгдүгээр сард болсон энэхүү үйл явдлын талаар Suno хэрэглэгчдэдээ албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд уг асуудлыг “хязгаарлагдмал хүрээний, түргэн хугацаанд хяналтад авсан аюулгүй байдлын зөрчил” гэж тайлбарлажээ.
Энэхүү маргаан нь зөвхөн Suno-гоор хязгаарлагдахгүй бөгөөд өрсөлдөгч Udio компани ч мөн YouTube-ийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт буруутгагдаад байна. Түүнчлэн Google компани ч томоохон хэвлэлийн газруудаас зохиогчийн эрх зөрчсөн үндэслэлээр шүүхийн нэхэмжлэлтэй тулгарч байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The AI music generator Suno was hacked, according to a report from 404 Media.
The hacker told the publication that they used a supply chain attack to access an employee’s credentials, allowing them to then access source code showing how Suno allegedly scraped decades of audio from YouTube Music, Deezer, Genius, stock music libraries, and podcast RSS feeds.
Suno previously admitted that it trains its AI on “publicly available music files” on the open internet, arguing that it can train on copyrighted material under the fair use doctrine, a subjective carve out of copyright law. But according to the major record labels actively suing Suno, it is illegal under the Digital Millennium Copyright Act (DMCA) to deliberately circumvent YouTube’s protections against data scraping; it also violates YouTube’s terms of service.
Udio, a competitor to Suno, has also been accused of scraping YouTube data. Google, the parent company of YouTube, faces similar allegations of copyright infringement from a variety of major book publishers.
The hacker reportedly accessed customer data including customer emails, phone numbers, and partial credit card numbers in Stripe.
Suno did not notify customers about the November 2025 breach and claims that this was a “limited security incident that was quickly contained.”

