АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны дарга Каш Пател аравдугаар сарын дундуур Москва болон Санкт-Петербург хотуудад айлчлахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Politico сайтын мэдээлснээр, энэхүү айлчлал нь 2013 оноос хойш АНУ-ын FBI-ны даргын ОХУ-д хийх анхны айлчлал болох юм. АНУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр, уг айлчлалын үеэр Каш Пателыг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (FSB) хүлээн авч магадгүй байна.
https://www.politico.com/news/2026/07/20/kash-patel-fbi-russia-trip-01005078
Айлчлалын нарийвчилсан хөтөлбөр одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Каш Пател ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эсвэл Кремлийн өндөр албан тушаалтнуудтай уулзах эсэх нь тодорхойгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр энэхүү мэдээллийг батлахаас татгалзаж, ийм төрлийн айлчлал ихэвчлэн хаалттай хүрээнд явагддаг болохыг дурджээ.
https://t.me/youlistenedmayak/43265
Хэрэв уг айлчлал албан ёсоор батлагдвал энэ нь хоёр талын харилцааг сайжруулах болон Украины дайныг зогсоох хэлэлцээ хийх зорилготой АНУ-ын засаг захиргаа болон Кремлийн хооронд өрнөж буй өндөр түвшний яриа хэлэлцээний нэг хэсэг болох юм. Өмнө нь АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар Украины энхийн хэлэлцээний хүрээнд ОХУ-д хэд хэдэн удаа айлчилсан билээ.
https://tass.com/world/2161983
Пателын айлчлалын тухай мэдээлэл нь ОХУ-ын төрийн хэвлэлүүд Трампын засаг захиргааны төлөөлөгч өнгөрсөн сард Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсоныг дипломат харилцаа ОХУ руу эргэж буйн шинж хэмээн онцолсны дараа гарч байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
FBI Director Kash Patel is planning a trip to Moscow and St. Petersburg in mid-October, Politico reportedon Monday, citing a U.S. official and a person familiar with the travel arrangements.
The precise agenda for Patel’s expected visit, which would mark the first trip by a sitting FBI director to Russia since 2013, remains undisclosed. Russia’s FSB security service is likely to host the director, the U.S. official said.
It is not yet known whether Patel will meet with President Vladimir Putin or any senior Kremlin aides.
On Tuesday, Kremlin spokesman Dmitry Peskov declined to confirm or deny the trip, telling reporters during a daily briefing that “these kinds of visits usually happen behind closed doors.”
If confirmed, Patel’s trip would build on a broader series of high-level engagements between Kremlin and Trump administration officials aimed at improving bilateral relations and negotiating an end to the war in Ukraine.
U.S. special envoy Steve Witkoff and President Donald Trump’s son-in-law Jared Kushner have visited Russia multiple times as part of Ukraine peace talks.
The report aboutPatel’s expected visitcomes shortly after Russian state media framedthe appearance by Trump’s White House ballroom commissioner at the St. Petersburg International Economic Forum last month as evidence of a diplomatic “pivot toward Russia.”

