Хууль сахиулах байгууллагын хамтарсан ажиллагааны үр дүнд Жоржиа мужаас сураггүй болсон 13 настай охиныг АНУ-ын Флорида мужийн Жэксонвилл хотын нэгэн мотельд олж тогтоон, аварчээ.
Долдугаар сарын 16-нд зохион байгуулсан энэхүү тусгай ажиллагаанд Жэксонвилл хотын SWAT багийнхан, Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Жоржиа мужийн Мөрдөн шалгах товчооны алба хаагчид оролцсон байна. Охиныг Жоржиа мужаас 130 гаруй миль (ойролцоогоор 209 км) зайд байрлах Philips Highway дахь мотелоос олжээ.
Цагдаагийн байгууллагын биедээ зүүх камерын (bodycam) бичлэгт охиныг аварч буй агшин үлджээ. Ажиллагааны үеэр зугтахыг завдсан 42 настай эрэгтэйг хууль сахиулагчид баривчилсан байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Police bodycam footage captured the moment a 13-year-old girl kidnapped from Georgia was rescued by officers at a Jacksonville motel room.
After being taken in Georgia and brought more than 130 miles to Jacksonville, investigators tracked the girl’s location to a Philips Highway motel, police say.
Jacksonville’s SWAT team joined the FBI and Georgia Bureau of Investigation in a coordinated operation to rescue the young teenager on 16 July.
A 42-year-old man, who attempted to escape, was arrested by police.

