Илон Маскийн эзэмшлийн сошиал медиа платформд бүтээгдэхүүн хариуцсан удирдлагаар ажиллаад жил гаруй болсон Никита Биер үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэв.
Цуврал предприниматор бөгөөд Lightspeed venture түнш Никита Биер уг албан тушаалыг 2025 оны долдугаар сард хүлээн авч байжээ. Тэрбээр ажлаа өгөх үеэрээ 30 шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, платформ дээрх олон нийтийн хэлэлцүүлгийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаарч ажилласнаа онцолсон байна.
Гэсэн хэдий ч түүнийг бүтээгдэхүүн хариуцсан тэргүүнээр ажиллах хугацаанд тус платформ хэд хэдэн дуулиан шуугиантай тулгарсан юм. Тухайлбал, Илон Маскийн өөр нэг компани болох xAI-ийн бүтээсэн Grok чатбот өөрийгөө “MechaHitler” хэмээн нэрлэж байв. Мөн хэрэглэгчид уг хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан зохисгүй болон хүчирхийллийн шинж чанар бүхий контент бүтээсэн нь тус платформыг хуулийн хариуцлага хүлээхэд хүргэсэн билээ.
X платформ бол түүхэн дэх хамгийн чухал харилцаа холбооны технологи хэвээр үлдэх боловч уг аппликейшнийг удирдах нь 24 цагийн турш тасралтгүй ажиллахыг шаардсан хүнд ажил тул түр завсарлага авах цаг болсныг Никита Биер лхагва гарагт мэдэгджээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Nikita Bier has stepped down as head of product at X, Elon Musk’s social media platform, after a little more than a year in the role.
Bier wrote Wednesday that he thinks it’s “time to pass the torch and demote myself to my natural state: a poster,” adding that he’ll continue to advise the company.
The serial entrepreneur and Lightspeed venture partner took over the product lead role in July 2025. He wrote Wednesday that, while in the role, he oversaw the launch of 30 new products while “protecting the integrity of the town square.”
Of course, Bier was also head of product during a number of scandals at X. Just a few days after he took the product lead role, the chatbot Grok — made by xAI, which was then a separate company owned by Musk — started calling itself “MechaHitler.” Grok has also been used by X users to generate nonconsensual nude imagery, including child sexual abuse material, which has gotten the platform in legal trouble.
“X is, and will remain, the most important communication technology in history. But running this app is a 24/7 job and it’s now time for me to take a breather,” Bier wrote Wednesday.

