Тус улсын хууль сахиулах байгууллагууд А.Навальныгийн байгууллагууд руу 3500 рублийн хандив илгээсэн гэх үндэслэлээр их сургуулийн багшийг саатуулсан байна.
Санкт-Петербург хотын цагдаагийн газар Холбооны аюулгүй байдлын албатай (FSB) хамтран 58 настай иргэнийг баривчилжээ. Долдугаар сарын 31-нд үүсгэсэн “хэт даврах үйл ажиллагааг санхүүжүүлсэн” гэх эрүүгийн хэргийн хүрээнд уг баривчилгааг хийсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, баривчлагдсан иргэн нь Достоевскийн нэрэмжит Оросын Христийн шашны хүмүүнлэгийн академийн философи, теологийн тэнхимийн дэд декан, профессор Игорь Зайцев болохыг тогтоожээ.
Цагдаагийн байгууллагаас гаргасан дүрс бичлэгт И.Зайцев Алексей Навальныг дэмжиж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр 2021 онд ОХУ-ын Дээд шүүхээс Навальныгийн сүлжээг “хэт даврах байгууллага” хэмээн зарлахаас өмнө сар бүр хандив өгөх тохиргоо хийсэн байснаа дурджээ. 2024 оны хоёрдугаар сард Алексей Навальны Арктикийн хорих ангид нас барсан билээ.
Хуулийн байгууллагууд И.Зайцевын гэрт нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг шалгасан байна. Хэрэв түүнийг “хэт даврах үйл ажиллагааг санхүүжүүлсэн” хэрэгт буруутай гэж үзвэл найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож болзошгүй юм. Одоогоор уг хэргийг шүүхэд шилжүүлээгүй бөгөөд урьдчилан хорих нөхцөлийг тогтоогоогүй байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
St. Petersburg police have detained a prominent philosophy professor for allegedly donating 3,500 rubles ($42) to groups affiliated with the late opposition activist Alexei Navalny.
St. Petersburg police said it cooperated with the Federal Security Service (FSB) to detain a 58-year-old local resident as part of a criminal case into financing extremist activity that was opened on July 31.
While the police withheld his name, several media outlets identified the man as Igor Zaytsev, 58, an associate professor and deputy dean of the faculty of philosophy and theology at the Dostoevsky Russian Christian Humanities Academy.
In a video released by the police, law enforcement officers were heard asking Zaytsev about his electronic devices before carrying out extensive searches in his home.
“I personally supported Alexei Navalny,” Zaytsev told the officers on camera.
Zaytsev said he could not recall whether he continued supporting Navalny after the Supreme Court declared his network “extremist” in 2021, but acknowledged that he had signed up for monthly recurring donations prior to that ruling.
Navalny died in an Arctic penal colony in February 2024.
Zaytsev faces up to eight years in prison if charged and found guilty of “financing extremist activity.”
St. Petersburg news outlet Fontanka reported that the criminal case has not yet reached local courts and Zaytsev’s pre-trial terms have not yet been set

