NBA-ийн зүгээс Стив Балмер болон Лос Анжелес Клипперс багтай холбоотой санхүүгийн асуудлаар хэдэн сарын турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан үр дүн тодорхой боллоо
ESPN-ийн мэдээлснээр, Лос Анжелес Клипперс багийн эзэн Стив Балмер багийн ивээн тэтгэгчдээр дамжуулан од тоглогч Кавай Леонардад нэмэлт төлбөр төлсөн гэх нотлох баримтыг NBA-ийн мөрдлөгөөр илрүүлээгүй байна. 2019-20 оны NBA-ийн улирлын өмнө Кавай Леонард чөлөөт агентын хувиар багтай гэрээ байгуулах үед “Aspiration” ивээн тэтгэгчийг ашиглан цалингийн цэзийг тойрч нэмэлт хөрөнгө олгосон хэмээн тэднийг буруутгаж байсан юм.
Гэсэн хэдий ч лигийн зүгээс Лос Анжелес Клипперс баг NBA-ийн дүрмийг зөрчин Леонардыг багийн ивээн тэтгэгчидтэй танилцуулсан эсэхийг үргэлжлүүлэн судалж байна. Мөн тус баг ажилтнуудынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй эсэхийг ч шалгаж байгаа ажээ.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
After investigating Los Angeles Clippers owner Steve Ballmer for months, the NBA has reportedly not found evidence Ballmer funneled payments to star Kawhi Leonard through team sponsors, per ESPN.
The league, however, is still exploring whether the Clippers violated NBA rules by introducing Leonard to team sponsors. The NBA is also reportedly looking into whether the team failed to supervise its employees.
Ballmer and the Clippers were originally accused of using team sponsor Aspiration as a way to pay Leonard additional funds to circumvent the salary cap when Leonard first signed with the team as a free agent ahead of the 2019-20 NBA season.
This story will be updated.

