Украины тал ОХУ-ын ложистикийн дэд бүтцэд чиглэсэн дроны халдлагыг эрчимжүүлсэнтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газартаа сэргээн босголтын арга хэмжээ авах үүрэг өглөө.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт болсон эдийн засгийн асуудлаарх уулзалтын үеэр Украины дроны халдлагад өртөж, эвдэрч сүйдсэн арилжааны агуулахуудыг сэргээн босгох хөтөлбөр хэрэгжүүлэхийг засгийн газартаа үүрэг болгов. Тэрээр эдгээр байгууламжийг сэргээн босгохдоо технологийн хувьд шинэ түвшинд гаргах шаардлагатайг онцолжээ.
Өнгөрсөн долдугаар сараас хойш Украины тал ОХУ-ын хамгийн том онлайн худалдааны сүлжээ болох “Wildberries” компанийн хоёр гаруй агуулах руу дроноор цохилт өгсөн байна. Уг халдлагуудын улмаас дэлбэрэлт, гал түймэр гарч, компанийн агуулахын хүчин чадал ихээхэн хэмжээгээр хохирчээ.
Украины тал “Wildberries” компанийг ОХУ-ын армид дроны сэлбэг хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмж нийлүүлдэг хэмээн буруутгаж байгаа юм. Харин тус компани эдгээр мэдэгдлийг няцааж, өөрийн байгууламжууд руу хийж буй халдлагыг террорист үйлдэл хэмээн нэрлэж байна.
Владимир Путин барууны орнуудын хориг арга хэмжээ болон дэд бүтцийн эсрэг чиглэсэн халдлагууд үргэлжилж байгаа ч ОХУ-ын эдийн засаг даруухан өсөлттэй байгааг тэмдэглэв. Тэрээр Украины дроны халдлагууд нь ОХУ-ын эдийн засагт ноцтой үр дагавар авчраагүй боловч тодорхой хэмжээний хохирол учруулсныг хүлээн зөвшөөрчээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
President Vladimir Putin ordered theRussian government on Wednesday to launch a program to rebuild commercial warehouses damaged or destroyed in Ukrainian drone attacks.
Ukraine has carried out drone strikes against at least two dozen warehouses ofRussia‘s toponline retailer Wildberriessince mid-July, causing explosions and fires that have destroyed a large share of the company’s storage capacity.
Putin, without naming Wildberries specifically, said a number of logistic sites needed state support to rebuild.
“It is essential to ensure that the restoration of damaged facilities is carried out at a qualitatively new technological level,” he said in televised comments to a conference of ministers and business leaders dedicated to the economy.
Putin said Russia’s economy was growing modestly despite Western sanctions and Ukrainian attacks on industrial and infrastructure facilities.
“Of course, such attacks have not caused, and could not cause, critical consequences. However, they do inflict damage. This is obvious, and we fully understand and acknowledge it,” the Kremlin leader said.
Ukraine, whose own cities, ports and logistics hubs are also under attack, accuses Wildberriesof supplying the Russian military with drone parts and other equipment. The company has denied the allegations and says strikes on its facilities amount to acts of terrorism.

