UFC-ийн домогт тамирчин Андерсон Силва болон Кимбо Слайс нарын хөвгүүд Майами хотноо болсон Brand Risk 15 тэмцээний хүрээнд боксын рингэнд хүч үзэв.
Тулааны эхний раундад Кэвин Фергюсон Жуниор илүү дайчин тоглолтыг үзүүлж, зүүн гарын хүчтэй цохилтуудаараа Гейб Силваг хүнд байдалд оруулсан юм. Силва биеийн өндөр болон гарын уртаа ашиглаж чадахгүй байсан ч хоёрдугаар раундаас эхлэн тоглолтын хэмнэлээ өөрчилж чадлаа.
Хоёрдугаар раундын дунд үед Гейб Силва хүчтэй апперкот цохилтоор өрсөлдөгчөө унагасан бөгөөд Кэвин Фергюсон Жуниор босож ирсэн ч удалгүй дахин нэг оновчтой цохилтод өртөв. Шүүгч тоглолтын хоёрдугаар раунд дуусахаас хоёрхон секундын өмнө тулааныг зогсоож, Гейб Силваг техникийн нокаутаар ялсанд тооцлоо.
Тулааны дараа Гейб Силва өөрийнх нь хувьд энэ тулаан онцгой ач холбогдолтой байсныг онцлоод, өв залгамжлагч байхын хүнд хэцүүг ойлгодог хүнтэй рингэнд гарахыг хүсэж байснаа илэрхийлэв. Харин ялагдал хүлээсэн Кэвин Фергюсон Жуниор даагаа нэхэж, ирээдүйд ММА-ийн дүрмээр дахин тулалдах санал гаргалаа.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
Gabe Silva knocked out Kevin Ferguson Jr. in a boxing match, featuring the sons of UFC legend Anderson Silva and Kimbo Slice at Brand Risk 15 in Miami on Saturday night.
Baby Slice went all-in during the opening round, rocking Silva with a left hook and then again with another punch before the bell rang.
Silva was having trouble using his bigger height and reach as advantage in the opening stanza, but went back to the second with better offense. First, Silva dropped Slice with a brutal uppercut. He went back before the count, but was floored again moments later by a perfect check hook.
The referee stopped the match with two seconds left in round two.
Watch the highlights below, and click here for full Brand Risk 15 results.
“I feel great, bro,” Silva said after the win. “Right from the beginning I’ve been saying I wanted this fight because out of all the opponents I had, Kimbo was the only one that feel what I feel, to carry someone’s legacy.”
Kimbo Slice’s son issued him a challenge after the match.
“We both put out names on the line,” Slice said. “He got it tonight. We got to run it back in MMA, It’s only right.”

