Хиймэл оюун ухааны загваруудын нээлттэй сан болох тус компани санхүүгийн зөвлөхүүдтэй хамтран хөрөнгө оруулалт болон худалдан авах боломжит саналуудыг хэлэлцэж эхэлжээ.
Хиймэл оюун ухааны салбарын “GitHub” хэмээгддэг Hugging Face компани 13 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэйгээр худалдагдах асуудлыг хөндөж эхэлсэн талаар Business Insider мэдээллээ. Одоогоор тус компани санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч албан ёсны хэлэлцээр хараахан хийгдээгүй байна. 2023 онд хийгдсэн санхүүжилтийн үеэр тус компанийг 4.5 тэрбум ам.доллароор үнэлж байсан бол өнгөрсөн онд Nvidia-аас ирүүлсэн 7 тэрбум ам.долларын саналыг тус компани хүлээн авахаас татгалзаж байв.
2016 онд байгуулагдсан Hugging Face нь хиймэл оюун ухааны загваруудыг байршуулах, ажиллуулах, хөгжүүлэгчдэд түгээх гол платформ болон хөгжсөн юм. Тус платформ нь загварын жин (model weights) зэрэг асар том хэмжээтэй файлуудыг хадгалах, зохион байгуулахад чиглэсэн өвөрмөц бүтэцтэй. Саяхан OpenAI-ийн загвар тус платформ руу халдлага үйлдсэн үйл явдал нь Hugging Face-ийг хөгжүүлэгчдээс гадна олон нийтийн анхааралд илүүтэй хүргэсэн билээ.
Бизнесийн загварын хувьд тус компани нь GitHub-тай ижил төстэй бөгөөд аж ахуйн нэгжүүдэд зориулсан нууцлал болон хурдны нэмэлт үйлчилгээнүүдийг худалдан орлого олдог. Харьцуулбал, Microsoft корпораци 2018 онд GitHub-ыг 7.5 тэрбум ам.доллароор худалдан авч байсан түүхтэй. Одоогийн байдлаар Hugging Face-ийн үнэлгээ өсөж байгаа нь хиймэл оюун ухааны салбарын хурдацтай тэлэлт болон тус платформын салбарт эзлэх байр суурьтай шууд холбоотой юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The AI resource repository Hugging Face is a little like GitHub for AI, except a recent news event—an OpenAI model autonomously attacking it—made it famous among people who aren’t developers. Now, according to Business Insider, it’s floating the idea of being acquired. Smart timing!
Insider’s story, which cites anonymous “people familiar with the matter,” says Hugging Face is allied with “a bank”—no word on which one—and does not yet have a deal. Insider says it’s looking to be valued at about $13 billion.
The last official word on Hugging Face’s valuation was back in 2023, when it received a funding round valuing it at $4.5 billion. A large investment offer last year from Nvidia would have valued it at $7 billion, but it turned that offer down.
Hugging Face, founded in 2016, is mostly known as a place to publish and run AI models, which for starters is a good way to market your work. You can spread news about yourself far and wide if you’re a smalltime lab—or in many cases even a major lab. And why does AI have its own non-GitHub repository? In part because Hugging Face is designed around the enormous file sizes involved in storing model weights. Also, Hugging Face is organized intuitively for AI models.
It makes money in pretty much the same way as GitHub: selling upgraded speed and privacy to enterprise users.
GitHub, for its part, was acquired by Microsoft back in 2018 for $7.5 billion.

