Стриминг үйлчилгээний сарын төлбөрийг 15 ам.доллар болгон өсгөж, жилийн захиалгын үнийг 119 ам.доллар болгон шинэчилсэн байна
Apple өнөөдөр Apple TV үйлчилгээний сарын төлбөрийг 2 ам.доллароор нэмэгдүүлж, 15 ам.доллар хүргэлээ. Үүний зэрэгцээ жилийн захиалгын үнэ 99 ам.доллароос 119 ам.доллар болж, 20 хувиар өссөн байна.
Компанийн мэдэгдэлд дурдсанаар, одоогийн захиалагчдад шинэ үнийн тариф мөрдөгдөж эхлэхээс нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэх аж. Apple TV үйлчилгээний үнэ 2025 оны наймдугаар сард 10 ам.доллароос 13 ам.доллар болж нэмэгдэж байсан бөгөөд үүнээс өмнө 2022 болон 2023 оны аравдугаар саруудад мөн үнийн өсөлт хийж байв.
Тус стриминг үйлчилгээ нь 2019 онд Apple TV+ нэртэйгээр сарын 5 ам.долларын төлбөртэйгээр эхэлж байсан түүхтэй. Тухайн үед тогтоосон энэхүү үнийг санхүүгийн хувьд тогтворгүй гэж үздэг байсан бөгөөд ийнхүү сүүлийн жилүүдэд үе шаттайгаар үнээ нэмсээр байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Apple increased the price for a monthly subscription to Apple TV by $2, to $15, today.
Annual prices increased by 20 percent from $99 to $119. Current subscribers will receive one month’s notice before paying the new prices, Apple said, per Variety.
Apple’s most recent price hike was in August 2025, when monthly prices went from $10 to $13. Monthly prices also increased in October 2023 and October 2022. Apple TV (then called Apple TV+) started in 2019 for (a seemingly financially unsustainable) $5/month.

