Хиймэл оюун ухааны дэд бүтэц, үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч Crusoe компани хөрөнгө оруулалтын шинэ шатанд амжилттай оролцож, зах зээлийн үнэлгээгээ 30 тэрбум ам.долларт хүргэлээ.
Meta, Microsoft, OpenAI зэрэг томоохон компаниудыг үйлчлүүлэгчээрээ нэрлэдэг Crusoe-ийн энэхүү санхүүжилтийн хэлэлцээрийг Atreides Management болон Valor Equity Partners хамтран удирдсан байна. Мөн Абу Дабигийн баялгийн сангийн хөрөнгийн менежментийн салбар Mubadala Capital уг хөрөнгө оруулалтад нэгджээ. Энэхүү үйл явдал нь тус компани өнгөрсөн оны аравдугаар сард 1.38 тэрбум ам.долларын санхүүжилт татаж, үнэлгээгээ 10 тэрбум ам.долларт хүргэснээс хойш 10 сарын дараа тохиож байна.
Санхүүжилтийн мэдээтэй зэрэгцэн Crusoe компани Jane Street арилжааны фирмтэй 13 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий таван жилийн хугацаатай үүлэн тооцооллын гэрээ байгуулжээ. Уг гэрээний хүрээнд Crusoe нь Jane Street-ийг GPU болон хиймэл оюун ухааны дэд бүтцээр хангах юм.
2018 онд байгалийн хий ашиглан криптовалют олборлох зорилгоор үүсгэн байгуулагдсан Crusoe нь өдгөө Oracle, OpenAI зэрэг компаниудад зориулсан томоохон хэмжээний дата төвүүдийг хөгжүүлэгч AI дэд бүтэц, үүлэн үйлчилгээний гол тоглогч болон өргөжөөд байна. Түүнчлэн тус компани ойрын хугацаанд олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) боломжийн талаар Goldman Sachs, Morgan Stanley зэрэг хөрөнгө оруулалтын банкуудтай хэлэлцсэн гэх мэдээлэл өнгөрсөн сард гарч байв.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Data center developer Crusoe, which counts Meta, Microsoft, and OpenAI as its customers, has raised a new $3 billion round at a $30 billion valuation, Bloomberg reported.
The deal is being co-led by Atreides Management and Valor Equity Partners, and includes participation from Mubadala Capital, the asset management subsidiary of Abu Dhabi’s sovereign wealth fund Mubadala.
The company recently signed a massive $13 billion, five-year cloud contract to supply quantitative trading firm Jane Street with GPUs and AI infrastructure, Bloomberg reported.
The fresh fundraise comes 10 months after Crusoe raised a $1.38 billion round at a $10 billion valuation last October.
Launched in 2018 as a crypto mining operation powered by flared natural gas, Crusoe has since pivoted into a major AI infrastructure and cloud provider that is best known for developing hyperscale data center campuses for clients like Oracle and OpenAI.
The company recently met with investment bankers, including Goldman Sachs and Morgan Stanley, to discuss a potential near-term IPO, Axios reported last month.

