Цагдаагийн албаны хэрэгцээнд зориулсан түлшийг завшсан хэрэгт ОХУ-ын Дотоод хэргийн яамны өндөр албан тушаалтнууд болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид холбогдсон байна.
Даваа гарагт ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, Москва мужийн цагдаагийн байгууллагын ложистикийн асуудал хариуцсан дэд дарга, хошууч генерал Сергей Малковыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний түлш завшсан хэрэгт буруутган баривчилжээ. Энэхүү гэмт хэргийн сүлжээг тэрээр “EuroTrans” шатахуун түгээх станцын сүлжээний удирдах зөвлөлийн дарга Игорь Мартышовтой хамтран зохион байгуулсан гэж хууль сахиулах байгууллага үзэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд генерал Малковын удирдлагад ажиллаж байсан хурандаа Алексей Суяров, дэд хурандаа Анна Левина нарыг баривчилж, Дотоод хэргийн яамнаас халжээ. Мөн “EuroTrans” компанийн гурван удирдах ажилтныг баривчлан саатуулсан бөгөөд нийт долоон хүнийг их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр буруутгаж байгаа юм. Эдгээр этгээдүүд гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн хорих ял сонсох боломжтой байна.
Энэхүү хэрэг нь Украйны зүгээс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн дроны цохилтуудын улмаас тус улсад түлшний хомсдол үүсэж, үнийн өсөлт ажиглагдаж буй үед гарлаа. Зургаадугаар сард антимонополийн байгууллагаас Москва орчмын 57 салбараар үйл ажиллагаа явуулдаг “EuroTrans” компанийг шатахууны үнийг үндэслэлгүй өсгөсөн хэмээн шалгаж байсан юм.
Баривчилгааны мэдээлэл гарсны дараа Москвагийн хөрөнгийн бирж дээр “EuroTrans” компанийн хувьцаа 6 хувиар унажээ. Наймдугаар сарын сүүлч гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү чиглэсэн халдлагуудын улмаас ОХУ-ын бензин үйлдвэрлэл дотоодын хэрэгцээний 70 хувьд хүртэл буурсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Law enforcement authorities in the Moscow region have arrested a police general, two senior officers and several corporate executives at a local gas station network accused of stealing fuel designated for police vehicles, Russia’s Interior Ministry said Monday.
Major General Sergei Malkov, who managed logistics as deputy head of the Moscow region’s Interior Ministry branch, allegedly oversaw the criminal scheme alongside Igor Martyshov,board chairman of EuroTrans, a major gas station operator.
Malkov and two of his subordinates,Colonel Alexei Suyarov and Lieutenant Colonel Anna Levina, were fired from the Interior Ministry following their arrests. Investigators have asked a judge to place them in pre-trial detention.
Interior Ministry spokeswoman Irina Volk said three other EuroTrans executives have been placed in pre-trial detention. All seven individuals face charges of large-scale embezzlement, which carry a maximum sentence of 10 years in prison.
The arrests come after antitrust authorities in Juneaccused EuroTrans, which operates 57 gas stations in and around Moscow, of price gouging as Ukrainian drone strikes against oil refineries triggered widespread fuel shortages.
Following the news of the arrests, EuroTrans shares dropped 6% on the Moscow Exchange, according to Interfax.
Russian gasoline production plummeted to roughly 70% of domestic consumption levels by late August following months of oil refinery attacks, Reuters reported.

