Технологийн салбарын шинжээчид LG-ийн ухаалаг зурагтууд сүлжээнд холбогдсон үед хэрэглэгчийн мэдээллийг тандах чадвартай болохыг илрүүлжээ.
Gamers Nexus суваг Level1Techs болон аюулгүй байдлын судлаачидтай хамтран LG-ийн зурагтуудын үйл ажиллагаанд шинжилгээ хийсэн байна. Тус судалгаагаар LG-ийн G5 OLED загвар зэрэг төхөөрөмжүүд нь зурагт унтраалттай байх үед ч дотоод сүлжээг (LAN) тасралтгүй шалгадаг болохыг илрүүлжээ.
Gamers Nexus-ийн ерөнхий редактор Стив Бүркийн мэдээлснээр, уг зурагт нь сүлжээнд холбогдсон бусад төхөөрөмжүүдийг хайж олдог байна. Үүний үр дүнд тухайн сүлжээнд байгаа ажилтнуудын ухаалаг утас, ухаалаг цаг зэрэг олон арван төхөөрөмжийг илрүүлж бүртгэж авсан нь тогтоогджээ.
Энэхүү үйлдэл нь хэрэглэгчийн нууцлал болон төхөөрөмжийн аюулгүй байдлын талаарх шүүмжлэлийг дагуулаад байна. Одоогоор LG компани уг асуудлын талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
LG TVs are facing scrutiny due to a video seemingly showing the devices’ capability to track users when the TVs are off.
YouTube channel Gamers Nexus worked with Level1Techs, a technology-focused YouTube channel,and security researchers to analyze LG TVs’ tracking capabilities. They shared packet captures that pointed to the TVs, including LG’s pricey G5 OLED TV, scanning the LAN for other devices.
“The [G5] crawled our entire network and found dozens of unrelated devices, including smartwatches and phones of our staff who didn’t even know we were working on this,” Steve Burke, Gamers Nexus’ editor-in-chief, said.

