Украины нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас ОХУ-ын Рязань хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн төхөөрөмжүүд ажиллагаагүй болжээ.
Өнгөрсөн амралтын өдөр болсон халдлагын дараа “Роснефть” компанийн эзэмшлийн тус үйлдвэрийн CDU-6 болон CDU-4 төхөөрөмжүүдийг зогсоосон тухай салбарын эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлсэн байна. Үйлдвэрийн хүчин чадлын бараг талыг бүрдүүлдэг, жилд 8 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай CDU-6 төхөөрөмж халдлагын үеэр галд өртжээ. Мөн жилд 4 сая тонн хүчин чадалтай CDU-4 төхөөрөмжийг зогсоосон бол CDU-3 төхөөрөмж тавдугаар сарын дунд үеэс засвартай байгаа юм.
Эвдэрсэн төхөөрөмжүүдийг засварлахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдаж болзошгүй гэж эх сурвалжууд таамаглаж байна. Москва хотыг шатахуунаар хангадаг тус үйлдвэр тав болон долдугаар сард мөн дроны халдлагад өртөж байсан бөгөөд долдугаар сарын дараа үйл ажиллагаагаа хоёр долоо хоногоор зогсоож байжээ.
Украины тал газрын тосны үнийн өсөлтөөс ОХУ-ын олж буй орлогыг таслах зорилгоор энэ хавраас эхлэн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон хангамжийн сүлжээнд чиглэсэн цохилтоо эрчимжүүлсэн. Эдгээр халдлага нь Оросын бензиний үйлдвэрлэлийн томоохон хэсгийг бүрдүүлдэг байгууламжуудын ажиллагааг саатуулах эсвэл бүрэн зогсооход хүргээд байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
The Rosneft-owned Ryazan oil refinery has been forced to suspend operations following a Ukrainian drone strike on the facility last weekend,two industry sources told Reuters on Thursday.
The sources said the oil refinery’s main unit, CDU-6, as well as another primary unit, CDU-4, were shut down after the attack.
CDU-6, which caught fire in the attack, can process 8 million metric tons of oil per year, or around 160,000 barrels per day, the sources said, accounting for almost half of the plant’s capacity. CDU-4 can process 4 million tons of oil per year.
Another primary unit, CDU-3, has been under maintenance since mid-May.
The sources said repairs to the damaged units could take up to several weeks.
The Ryazan oil refinery, which supplies Moscow with fuel, was alsoattacked by dronesin May and July. Following the July attack, the facility suspended operations for around two or three weeks, the industry sources said.
Ukraine began ramping up its attacks against Russian oil refineries and supply lines this spring in a bid to deprive the Kremlin of windfalls from surging oil prices. Drone strikes have halted or scaled back production at facilities that account for large shares of Russia’s gasoline output.

