Одоогоор онолын төвшинд байгаа экзосаруудыг илрүүлэх судалгааны аргачлалыг эрдэмтэд боловсруулжээ.
Жэймс Вэбб сансрын телескоп (JWST) үйл ажиллагаагаа эхэлснээс хойш сансар огторгуйн олон нууцыг нээсэн ч одоогоор өөр одны систем дэх экзопланетуудыг тойрон эргэдэг “экзосар”-ыг илрүүлж чадаагүй байна. Эрдэмтэд ийм сар олноор олдоно гэж таамаглаж байсан ч одоогоор нэг ч илрээгүй байгаа нь ажиглалтын явцад үүсдэг багажийн дуу чимээ эсвэл одны өөрийнх нь нөлөөлөлтэй холбоотой байж болзошгүй юм.
Колумбийн их сургуулийн одон орон судлаач Дэвид Киппинг arXiv цахим хуудсанд байршуулсан шинэ судалгаандаа Жэймс Вэбб телескопыг ашиглан экзосар олох боломжтойг харуулжээ. Түүний үзэж буйгаар телескоп тодорхой нэг байрлалыг олон удаа давтан ажиглах замаар эдгээр биетийг илрүүлэх боломж бүрдэх юм.
Энэхүү судалгаа нь экзосаруудыг илрүүлэхэд тулгарч буй техникийн бэрхшээлийг даван туулах шинэ арга замыг санал болгож байгаагаараа шинжлэх ухааны ач холбогдолтой юм. Хэдийгээр одоогоор ямар нэгэн экзосар илрээгүй байгаа ч дээрх судалгаа нь ирээдүйн ажиглалтуудад чиглэл өгч байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
Эх сурвалжийг нээх ↓
The James Webb Space Telescope (JWST) has opened up many wonders of the cosmos to scientists since it began its science operations a few years ago. But one thing that it hasn’t done is find an “exomoon”. These, as yet still theoretical, moons orbit exoplanets in other star systems, and JWST was supposed to find a plethora of them. However, so far it has found precisely none. It seems the cause is noise in the telescope’s instrumentation or noise from the star itself. But a new paper, available in pre-print form on arXiv from David Kipping, an astronomer at Columbia and also the host of the Cool Worlds YouTube Channel, shows how JWST can, in fact, find an exomoon. It likely just has to look for one in the same place repeatedly.

