Хиймэл оюун ухаанд суурилсан хайлтын системд брэндүүдийн харагдах байдлыг оновчлох чиглэлээр ажилладаг тус компани цуврал D шатны санхүүжилтээр 180 сая доллар босгов
Маркетингийн программ хангамж хөгжүүлэгч Profound стартап нь 180 сая долларын хөрөнгө оруулалтыг цуврал D шатанд татан төвлөрүүлж, компанийн үнэлгээг 1.8 тэрбум долларт хүргэлээ. Энэхүү санхүүжилтийн тойргийг Sequoia болон Kleiner Perkins тэргүүлсэн бөгөөд Lightspeed Venture Partners, Khosla Ventures, South Park Commons зэрэг өмнөх хөрөнгө оруулагчид мөн оролцсон байна. Тус компани өмнөх шатны буюу цуврал C шатны 96 сая долларын санхүүжилтээ авснаас хойш долоон сар хүрэхгүй хугацааны дараа дахин ийнхүү хөрөнгө босгожээ.
Хоёр жилийн өмнө байгуулагдсан Profound нь анх аналитик платформ байдлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө компаниудын маркетингийн стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлдэг болсон. Тус стартап нь хэрэглэгчид хиймэл оюун ухааны систем ашиглан брэндүүдийг хэрхэн олж илрүүлж буйг судалж, бизнесүүдэд бүтээгдэхүүнээ хайлтын илэрцүүдэд оновчтой гаргахад тусалдаг. Энэ нь GEO (generative engine optimization) болон AEO (answer engine optimization) хэмээх шинээр хөгжиж буй салбарын нэг хэсэг юм.
Тус компанийн орлого сүүлийн зургаан сарын хугацаанд гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар Profound нь Comcast, The Estée Lauder Companies, Walmart зэрэг томоохон байгууллагуудыг багтаасан 1,000 гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Profound, which builds marketing software to help brands appear in AI search results, on Tuesday said it has raised a $180 million Series D at a $1.8 billion valuation, less than seven months after it raised a $96 million Series C.
Sequoia and Kleiner Perkins led the round, and existing investors — including Lightspeed Venture Partners, Khosla Ventures, and South Park Commons — also participated.
Launched two years ago, Profound started as an analytics platform, and has since expanded to help companies research and create marketing strategies. The startup helps businesses understand how AI helps consumers discover their brands.
It’s part of a wave of startups in the GEO/AEO space (generative engine optimization and answer engine optimization, respectively), where companies try to find ways to surface their products in the AI systems customers are increasingly using for search.
The company says its revenue has increased by 3x in the past six months, and it now has more than 1,000 enterprise customers, which include Comcast, The Estée Lauder Companies, and Walmart.

