ОХУ-ын Холбооны хорих ангийн албаны ажилтнууд руу халдсан хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
ОХУ-ын Хойд Кавказын бүс нутагт хоригдол тээвэрлэж явсан галт тэрэгнээс оргохыг завдсан хэргийн улмаас хоёр хорих ангийн ажилтан амиа алдаж, хоёр хүн шархаджээ. Аравдугаар сарын 2-ны баасан гарагт Кабардино-Балкарын бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт болсон уг халдлагын үеэр нэг ажилтан газар дээрээ амьсгал хураасан бол нөгөө нь эмнэлэгт эмчлүүлж байгаад лхагва гарагт нас барсан байна.
Хорих ангийн албаны мэдээлснээр, оргохыг завдсан хоригдлыг газар дээр нь устгасан байна. Амь үрэгдсэн ажилтнуудын ар гэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд нөхцөл байдлыг намжаахад оролцсон алба хаагчдыг төрийн шагналаар шагнахаар болжээ.
Амиа алдсан хоригдлыг 43 настай Дмитрий Пушкарев гэж тогтоосон бөгөөд түүнийг есдүгээр сарын 24-нд Гүрж улсаас ОХУ-д шилжүүлэн өгсөн байжээ. Тэрээр Алс Дорнодод хар тамхины лаборатори байгуулж, хууль бус наймаа эрхэлсэн хэрэгт буруутгагдаж байсан юм.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос уг хэрэгтэй холбогдуулан зэвсэг хулгайлсан, хууль сахиулагчдын амь насанд халдсан болон хорих ангийн үйл ажиллагааг тасалдуулсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Уг хэрэг нь Хойд Осет-Алани улсаас Краснодарын хязгаар руу чиглэн явж байсан галт тэрэгний Муртазово өртөөний орчимд гарсан байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
A Russian prisoner who was extradited from Georgia last month was shot dead after attempting to escape a transport train in the North Caucasus last week, killing two prison guards and injuring two others.
The Federal Penitentiary Service (FSIN) on Wednesday confirmed the second officer died in a hospital from wounds sustained last Friday, Oct. 2, during the incident at a station in the republic of Kabardino-Balkaria.
One guard died at the scene near the Murtazovo station en route from the republic of North Ossetia-Alania to the Krasnodar region.
FSIN said it shot and killed the inmate on the spot.
The surviving officers who contained the situation will receive state honors, while the families of the two deceased guards will receive financial support, FSIN said.
The deceased inmate was reportedly identified as 43-year-old Dmitry Pushkaryov, who was extradited from Georgia to Russia on Sept. 24 alongside another suspect.
Pushkaryov was said to face drug trafficking charges, with Russian authorities claiming he helped create a narcotics lab on a dairy farm in Far East Russia and managed an online drugs marketplace before fleeing abroad.
The Investigative Committee, Russia’s top investigative body, has opened a criminal probe into weapons theft, assault on law enforcement officers and disrupting the operation of a penal institution.

