Сэтгэцийн эрүүл мэнд болон бусад бэрхшээлтэй нүүр тулаад байсан NBA-ийн тоглогч асан Делонте Уэст удаан хугацааны найз бүсгүй Мелисса Анаятайгаа гэрлэснээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.
Делонте Уэст хувийн цахим хуудсандаа гэрлэсэн тухайгаа “Эргэн ирэлтийн түүх үргэлжилсээр” хэмээн бичжээ. Тэрээр 2010 онд анхны эхнэрээсээ, 2020 онд хоёр дахь эхнэрээсээ салж байсан бөгөөд энэ нь түүний гурав дахь гэрлэлт юм.
Сагсан бөмбөгийн карьераа 2012 онд албан ёсоор өндөрлүүлсэн Уэст ирэх баасан гарагт Майкл Бизлитай боксын рингэнд тулалдахаар бэлтгэлээ хангаж байна. Түүний боксын карьер нь Адин Россын “Brand Risk Promotions”-той хамтран зохион байгуулж буй тулааны арга хэмжээний хүрээнд өрнөж байгаа юм.
2004 оны NBA Draft-аар Бостон Сэлтиксэд сонгогдож байсан Уэст 2008 онд Кливленд Кавальерс багт нэгдсэн ч хуулийн асуудлууд болон сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн мэргэжлийн сагсан бөмбөгийн замнал нь хүндрэлтэй байсан юм. Өнгөрсөн онд тэрээр хүчирхийлэл, дээрмийн хэргээр баривчлагдаж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд орон гэргүй, гуйланчлал хийж яваа байдалтайгаар харагдсан удаатай.
Энэхүү гэрлэлтийн мэдээ нь түүнийг Кливленд Кавальерс дахь хуучин багийн анд Леброн Жэймсийн ээж Глориа Жэймстэй холбоотой байсан гэх олон жилийн турш яригдсан баталгаагүй цуу ярианы талаар байр сууриа илэрхийлснээс хэдхэн хоногийн дараа гарч байна. Тэрээр тулааны өмнөх хэвлэлийн хурлын үеэр энэ тухай асуултад “Жентельмен хүн хэзээ ч нууцаа дэлгэдэггүй” хэмээн хариулсан нь цахим орчинд шуугиан тарьсан юм. Гэсэн хэдий ч саяхан өгсөн ярилцлагадаа Уэст, Леброн Жэймс болон түүний ээж нар өөртэй нь болон гэр бүлтэй нь холбоотой байж, байнга эргэж тойрдог хэмээн тэднийг эерэгээр дурссан байна.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
Delonte West has tied the knot.
The former NBA player, who is set to face Michael Beasley in a boxing match Friday, announced his marriage to longtime girlfriend Melissa Anaya in an image shared to his social media.
West captioned the post “The comeback story continues.”
West is on his third marriage, having divorced his first wife in 2010 and his second in 2020.
West’s boxing career came from his partnership with Beasley as part of Adin Ross’ Brand Risk Promotions for fight events. Additional fights will take place Friday alongside West vs. Beasley, including a matchup between Deshae Frost and YK Osiris.
West was drafted by the Celtics 24th overall out of Saint Joseph’s University in 2004 and later joined the Cavaliers in 2008. Legal troubles hindered his pro basketball career, including an arrest for possession of a firearm in 2009 while with Cleveland. West officially moved away from pro basketball in 2012.
He was arrested again last year on assault and robbery charges, and has been photographed appearing to be homeless and panhandling. He has faced mental health and substance abuse issues in recent years.

West’s announcement comes days after he addressed longtime, unproven rumors about a relationship with Gloria James, mother of former Cleveland teammate LeBron James, at Wednesday’s Brand Risk 16 pre-fight media availability.
“A gentleman never tells,” West said coyly.
The moment quickly went viral as the decade-plus-old rumor started circulating once again.
Recently, West was complimentary of the James family, saying on a livestream with N3on that James and his mother still often reach out to check in on West and his family.

