Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэти Закариа ажлаа авснаас хойш тав хоногийн дараа албан тушаалаасаа бууж байгааг баасан гарагт албан ёсоор мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн даргаар томилогдсон Кэти Закариа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйг Цагаан ордон баталлаа. Улс төрийн консерватив тоймч тэрээр анхны хэвлэлийн бага хурлаа амжилтгүй зохион байгуулсан болон хуульчийн мэргэжлийн үнэмлэхтэй холбоотой мэдээлэл нь эргэлзээ төрүүлснээс үүдэн олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Ерөнхийлөгч Трамп Цагаан ордны гадна сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Закариагийн цаашдын ажил үүргийн талаар эргэлзэж буйгаа илэрхийлж, түүнд энэ албан тушаал хэрэггүй байж магадгүй хэмээн мэдэгджээ. Үүний дараа Цагаан ордны харилцаа холбооны захирал Стивен Чюн Закариаг өөр албан тушаалд шилжүүлж байгаа бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа зарлана гэж мэдэгдсэн байна.
“Нью-Йорк Таймс” сонинд мэдээлснээр, Закариа мягмар гарагт болсон анхны хэвлэлийн хурлынхаа үеэр бичсэн зүйлээ уншиж, асуулт хариултын хэсгийг ердөө таван минут гаруйн дараа өндөрлөсөн байна. Мөн тэрээр АНУ-ын хуульчийн шалгалт өгсөн эсэхээ баталж чадаагүй нь түүний мэргэжлийн ур чадварт эргэлзэхэд хүргэжээ. Закариагийн хувьд 2010-аад онд БНХАУ-д ажиллаж байхдаа тус улсад хуульчийн шалгалт өгсөн гэж мэдэгдсэн юм.
Закариагийн энэхүү тав хоногийн ажил нь АНУ-ын түүхэн дэх Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын хамгийн богино хугацааны томилгоо болж байна. Трампын засаг захиргааны эхний бүрэн эрхийн хугацаанд буюу 2017 оны долдугаар сард харилцаа холбооны захирал Энтони Скарамуччиг томилогдсоноос нь хойш 10 хоногийн дараа ажлаас нь чөлөөлж байсан удаатай.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Katie Zacharia is leaving the role following criticism of her debut briefing and questions about her legal credentials
Katie Zacharia is stepping down as US President Donald Trump’s press secretary after just five days on the job, the White House confirmed on Friday.
A conservative political commentator, Zacharia has faced widespread criticism over her handling of her debut press briefing and allegations that she misrepresented her legal credentials.
Trump cast doubt on Zacharia’s future in the role while speaking to reporters outside the White House. “Honestly, if I were you, I’d reconsider,” he said, adding that he had spoken to her shortly beforehand. “Katie, do you need this? I don’t think you need this.”
Several hours later, White House communications director Steven Cheung said Zacharia would be “transitioning into a new role that will be announced at a later date.”
According to the New York Times, Zacharia largely read from a script during her first and only press briefing on Tuesday and ended the Q&A session after just five and a half minutes. Critics also accused her of misrepresenting herself as a lawyer after she failed to confirm whether she had passed a US bar exam. Zacharia later claimed to have passed a bar exam in China, where she worked for a Beijing-based law firm in the 2010s.
Zacharia’s five-day stint marks the shortest tenure of any White House press secretary in US history. During his first term, Trump fired White House communications director Anthony Scaramucci in July 2017, just ten days after his appointment, following a profanity-laden phone call with a reporter in which he attacked senior administration officials.
DETAILS TO FOLLOW
You can share this story on social media:



