“Island Boys” хамтлагийн рэппер Flyysoulja Brand Risk Promotions-ийн хүрээнд зохион байгуулагдсан тулаанд “Дэлхийн хамгийн хүчтэй одой” гэгддэг Жереми Смитэд нэгдүгээр раундад хүндээр ялагдлаа.
Adin Ross-ийн зохион байгуулсан тус үдшийн тулааны эхэнд Flyysoulja идэвхтэй эхлүүлсэн боловч түүний цохилтууд оновчгүй байв. Тулаан эхэлснээс ердөө найман секундын дараа Жереми Смит өрсөлдөгчөө октагоны шалан дээр унагаж, давамгайллаа тогтоосон юм.
Смит өрсөлдөгчийнхөө хүзүүнээс барьж, өөрийн хүч болон биеийн онцлогийг ашиглан газрын тулаанд орж, хүчтэй цохилтуудаар техникийн нокаут хийх нөхцөлийг бүрдүүлжээ. Тулааны дараа ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй Flyysoulja дахин боксын дүрмээр тулалдахыг шаардсан боловч түүний дасгалжуулагч уг саналыг эсэргүүцэж, тулааныг зогсоосон байна.

