АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украйны зэвсэгт хүчний ашигладаг Starlink сүлжээний хязгаарлалтыг цуцалсан асуудлаар тайлбар өглөө.
Аравдугаар сарын 13-наас эхлэн хурдан хөдөлгөөнт төхөөрөмжүүд дээрх Starlink болон цэргийн зориулалттай Starshield сүлжээний холболтыг хязгаарласнаар Украйны нисгэгчгүй онгоцны цохилтуудад саад учирч эхэлсэн билээ. Энэхүү хязгаарлалтын улмаас үүссэн нөхцөл байдлын дараа холболт эргэн хэвийн байдалд орсон байна.
Энэ асуудалд өөрийн оролцоотой эсэх талаарх асуултад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой хариулт өгөхөөс татгалзсан байна. Тэрээр хэн нэгэн хүн холбогдсон эсэх нь чухал бус, гол нь сүлжээний үйл ажиллагааг эргэн сэргээсэн нь үр дүн гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 22-нд Reuters агентлагийн мэдээлснээр, Дональд Трамп SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маскаас хязгаарлалтыг цуцлахыг хүссэний дараа сүлжээний ажиллагаа хэвийн горимд шилжсэн байна. Сүлжээний хязгаарлалт нь тус улсын цэргийн ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
“Whether I called or whether somebody else called, it doesn’t make any difference. I guess the bottom line, he put it back,” US President Donald Trump said amid days of controversy over speed restrictions.
The restrictions appeared on October 13, limiting Starlink and military-grade Starshield connectivity on fast-moving platforms and disrupting Ukrainian drone strikes, according to American media reports.
Reuters reported on October 22 that Trump had asked Musk to lift the restrictions and that the system began operating more normally afterward.

