Apollo Global Management-ийн судалгаагаар хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт технологийн аварга компаниудаас бусад салбарт бодит ашиг авчраагүй байгааг онцоллоо.
Apollo Global Management-ийн ахлах эдийн засагч Торстен Слокийн судалгаагаар технологийн салбараас бусад томоохон корпорациудад хиймэл оюун ухаан (AI) санхүүгийн бодит үр өгөөжөө өгөөгүй байна. Тэрээр S&P 500 индексээс Alphabet, Amazon, Apple, Meta, Microsoft, Nvidia болон Tesla-г хасч, үлдсэн 493 компанийг судалсны үндсэн дээр ашгийн хэмжээ болон нэг ажилтанд ногдох орлого өсөөгүй болохыг тогтоожээ.
Торстен Слокийн тэмдэглэснээр, хиймэл оюун ухааны технологид асар их хөрөнгө оруулалт хийж, өргөн хүрээнд сурталчилж байгаа хэдий ч технологийн салбараас гадуур санхүүгийн ямар нэгэн өсөлт ажиглагдаагүй байна. Тэрээр технологийн бус компаниуд хиймэл оюун ухааныг ашиглан орлого болон ашгийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байгааг анхаарууллаа.
Хиймэл оюун ухаан нь тооцоолол хийхэд сайн боловч бизнесийн орчинд шийдвэр гаргахад чухал байдаг хариуцлага, итгэлцэл, соёл, ёс зүйн хэм хэмжээг ойлгодоггүй гэж тэрээр үзэж байна. Эдгээр хүчин зүйлс нь компанийн нэр хүнд болон урт хугацааны санхүүгийн үр дүнд шууд нөлөөлдөг.
Сүүлийн үеийн бусад судалгаанууд ч мөн адил хиймэл оюун ухаан нь бүтээмжийн мэдэгдэхүйц өсөлтийг хараахан авчраагүй байгааг баталж байна. Энэ нь хиймэл оюун ухааныг хамгийн ихээр нэвтрүүлж буй хүмүүсийн дунд ажлын ядаргаа, ачаалал нэмэгдэх анхны шинж тэмдгүүд илэрч эхэлсэнтэй давхцаж байгаа юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
AI hasn’t benefited the bottom line of any big corporations outside the tech industry, according to a note recently published by the chief economist at Apollo Global Management (the private equity giant that used to own TechCrunch).
Apollo’s Torsten Slok focuses on what he calls the S&P 493 — the S&P 500, minus Alphabet, Amazon, Apple, Meta, Microsoft, Nvidia and Tesla — finding that profit margins and revenue per worker appear to be flat, with no evidence that AI is improving productivity.
“Despite massive investments and widespread hype around artificial intelligence, the technology has delivered zero financial payoff to corporate America outside of tech,” Slok said.
Is this simply a matter of non-tech companies lagging behind the tech giants? Slok sounded skeptical, arguing that it will be tough for corporate America to “turn increasingly cheap intelligence into higher revenue growth and higher profit margins.”
“AI may be a great calculator, but in business, intelligence is mostly judgment,” he wrote, later adding, “AI does not understand accountability, trust, culture, unwritten rules, ethical trade-offs or fairness, all of which shape reputational risk and ultimately drive revenue growth and profit margins.”
Recent studies have also found that AI has yet to deliver significant productivity gains.

