Их Британийн RAF Fairford агаарын баазын ойролцоо гарсан терроризмын шинжтэй үйл явдлыг шалгах хүрээнд Ираны тагнуулын албанд туслахыг завдсан хэргээр хоёр иргэнийг буруутгав.
Лондон хотын оршин суугч, 24 настай Мохмед Абдулкаримд “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль 2023”-ын дагуу гадаадын тагнуулын албанд туслалцаа үзүүлсэн хэмээн ял тулгажээ. Тэрээр мягмар гарагт Вестминстерийн магистрат шүүхэд мэдүүлэг өгөх юм. Мөн Лондонгийн оршин суугч, 24 настай Ноуман Эссгирийг Их Британийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах зорилгоор хориглосон бүсэд нэвтэрсэн хэмээн буруутгаж байна. Эссгирийг есдүгээр сарын 27-нд Глостершир дэх цэргийн баазын ойролцоогоос баривчилж, улмаар аравдугаар сарын 20-нд дахин саатуулсан байна.
Их Британийн Терроризмтой тэмцэх цагдаагийн газрын мэдээлснээр, тус хэрэгт холбогдох гадаадын тагнуулын алба нь Ираны тагнуулын байгууллага гэж үзэж байгаа аж. Тус улсын Терроризмтой тэмцэх албаны тэргүүн, туслах комиссар Лоуренс Тейлор хэлэхдээ, сүүлийн саруудад Ираны төрийн зүгээс чиглүүлсэн байж болзошгүй хэд хэдэн үйл явдал бүртгэгдсэнийг дурдаад, MI5-тай хамтран аюулыг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгааг мэдэгдэв.
Энэхүү мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд аравдугаар сарын 20-нд баривчлагдсан 25 настай, Их Британи-Ираны давхар иргэншил бүхий этгээдийг ямар нэгэн ял тулгахгүйгээр сулласан боловч цагдаагийн хяналтад үлдээжээ. Уг этгээдийг өмнө нь аравдугаар сарын 1-нд террорист үйлдэл бэлтгэсэн байж болзошгүй хэргээр баривчилж байсан юм. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад баривчлагдсан бусад таван эрэгтэй цагдаагийн хяналт дор хэвээр байна.
Прокурорын газрын Тусгай гэмт хэрэг, терроризмтой тэмцэх хэлтсийн ахлах прокурор Фрэнк Фергюсон мэдэгдэлдээ, RAF Fairford цэргийн баазтай холбоотой өндөр ач холбогдол бүхий уг хэргийн мөрдлөгийн дагуу Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр хоёр этгээдийг яллахаар шийдвэрлэснийг онцолжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ тэрээр нэмж хэлэв.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Two British nationals have been charged over an alleged plot to assist Iran’s intelligence service as part of the investigation into the suspected terror incident near RAF Fairford.
Counter Terrorism Policing (CTP) said Mohmed Abdulkarim, 24, of London, would appear at Westminster magistrates court on Tuesday charged with assisting a foreign intelligence service under the National Security Act 2023.
He will appear alongside Nouman Essghir, 24, also of London, who is charged with entering a prohibited place for a purpose prejudicial to the UK, after initially being arrested at the scene near the Gloucestershire base on 27 September and then re-arrested on 20 October.
CTP said they believed the foreign intelligence service involved in the case was Iran’s.
The assistant commissioner Laurence Taylor, the head of national counter-terrorism policing in the UK, said: “We have seen a range of incidents in recent months that we believe have been directed by the Iranian state, and as the director general of MI5 said just the other week, we are working together to intervene, identify and respond to that threat.
“The public can help us with this, and as always I would urge them to report anything that they’re worried about – those reports can and do make a difference.”
A 25-year-old UK-Iranian dual national who was also arrested on 20 October on suspicion of aiding Iran’s intelligence service has been released without charge but remains on police bail after being arrested on 1 October on suspicion of preparation of terrorist acts.
Five other men arrested during the investigation remain on police bail.
Frank Ferguson, the chief crown prosecutor for the CPS special crime and counter terrorism division, said: “The Crown Prosecution Service has decided to prosecute two individuals with National Security Act offences following a Counter Terrorism Policing investigation into a high-profile incident involving RAF Fairford. We will continue to work closely with our partners as this complex investigation continues.”

