Арабын Нэгдсэн Эмират Улсын тагнуулын албыг удирдаж, олон улсын зах зээлд 1.5 их наяд ам.долларыг захиран зарцуулдаг Тахнун бин Заед Аль Нахян нь бүс нутгийн хамгийн нөлөө бүхий атлаа олны нүднээс далд ажилладаг дипломатч юм.
Олон улсын тавцанд Дональд Трамп, Владимир Путин, Элон Маск зэрэг олны танил эрхмүүдийн нөлөө ихээхэн яригддаг ч сүүдрийн засгийн газрын түвшний нөлөө бүхий хүмүүсийн үйл ажиллагаа анхаарлын гадна үлддэг. Сэтгүүлч Жак Шенкерийн хийсэн судалгаагаар Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНУЭ) аюулгүй байдлын албыг удирдаж, тус улсын гадаад бодлогод голлох үүрэг гүйцэтгэдэг Тахнун бин Заед Аль Нахян нь Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болох нь тогтоогджээ.
Тэрээр дэлхийн санхүүгийн зах зээлд 1.5 их наяд ам.долларын хөрөнгийг удирддаг бөгөөд улс төрийн хатуу хяналттай дэглэм бүхий улсад аюулгүй байдлын салбарыг гардан хариуцдаг байна. Түүний нэр АНУЭ-ээс гадна төдийлөн танигдаагүй ч олон улсын дипломат харилцаа болон бүс нутгийн аюулгүй байдалд чухал байр суурь эзэлдэг.
Одоогийн байдлаар тэрээр хиймэл оюун ухааны (AI) салбарын хөгжилд АНУЭ-ийг төв цэг болгох зорилготой ажиллаж байна. Энэхүү асар их хөрөнгө, улс төрийн нөлөөгөө цаашид хэрхэн ашиглах нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
When we think about the world’s most powerful people, a few names will inevitably spring to mind: Trump, Putin, maybe some of the tech bros such as Elon Musk or Sam Altman. But what about the people we don’t see? The ones who prefer to stay in the shadows?
For the journalist Jack Shenker, this is the kind of power that most needs to be investigated. Over the past few years, his reporting has led him back, time and time again, to one man – a man who not only controls $1.5tn on the international markets but is his country’s spymaster and one of the most influential diplomats in the Middle East. He also runs the security services in one of the most politically authoritarian countries on Earth. Yet almost nobody outside the UAE knows his name: Tahnoon bin Zayed Al Nahyan.
Now he has his eyes, and his money and influence, set on ensuring the UAE is at the heart of the AI boom. But what, asks Annie Kelly, does he plan to do with all this power and influence?

