Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн аварга цолыг хүртсэн 19 настай залуу тоглогч Европын шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорлоо.
Барселонагийн төвийн хамгаалагч Пау Кубарси 2026 оны “Golden Boy” шагналын эзэн болсон талаар албан ёсоор зарлалаа. Тэрээр өнгөрсөн улиралд Барселонагийн хамтаар Ла лигт түрүүлж, улмаар АНУ, Канад болон Мексикт зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ багийн гол тоглогчоор оролцон түрүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
Европын клубүүдэд тоглож буй 21 хүртэлх насны шилдэг тоглогчид олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн Барселонагийн тав дахь тоглогч нь Кубарси боллоо. Өмнө нь Лионель Месси (2005), Педри (2021), Гави (2022) болон Ламине Ямал (2024) нар уг шагналыг хүртэж байсан бөгөөд өмнө нь ялагч болж байсан тоглогчид дахин нэр дэвших эрхгүй тул Ямал энэ жил өрсөлдөөнгүй үлдсэн юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туршид Испанийн шигшээ баг нийт найман тоглолт хийхдээ ердөө нэг гоол алдсан нь Бельгитэй хийсэн шөвгийн наймын тоглолт байв. Энэхүү тэмцээнд үзүүлсэн гайхалтай амжилтынхаа үр дүнд Пау Кубарси Дэлхийн аваргын “Шилдэг залуу тоглогч”-оор шалгарч, уг шагналыг хүртсэн анхны хамгаалагч болсон түүхтэй.
Европын хэвлэл мэдээллийн 50 сэтгүүлчээс бүрдсэн олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн энэ жилийн 25 нэр дэвшигчээс санал хураалт явуулан шилдгийг тодруулжээ. Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 14-нд Турин хотноо болох юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Barcelona centre-half Pau Cubarsi has won the 2026 Golden Boy award.
The 19-year-old has enjoyed an outstanding year for club and country after helping Barca win La Liga and then playing a key role as Spain clinched the World Cup in the United States, Canada and Mexico.
The trophy is handed out to the best Under-21 player at a European club. Cubarsi is the fifth man from Barca to win it, following in the footsteps of Lionel Messi (2005), Pedri (2021), Gavi (2022) and Lamine Yamal (2024).
Yamal was not considered this year as previous winners are exempt.
Cubarsi will be awarded the trophy at a ceremony in Turin on December 14.
The 19-year-old started each of Spain’s eight games at the World Cup and thrived alongside Aymeric Laporte at the centre of La Roja’s defence. Luis de la Fuente’s side conceded just one goal throughout the tournament – in the quarter-final win over Belgium.
He was subsequently given the FIFA Young Player Award for the outstanding talent at the tournament. He was the first defender to win the gong.
Who votes for the Golden Boy award?
It is selected by an international jury comprised of 50 journalists from the main European publications. They get to select from the 25 finalists that this year included the likes of Ayyoub Bouaddi, Warren Zaire-Emery, Yan Diomande and Luka Vuskovic.

