Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний эхнэр Брижит нар АНУ-ын подкаст хөтлөгч Кэндис Оуэнсын эсрэг хоёр дахь удаагаа гүтгэлгийн нэхэмжлэл гаргажээ.
Оуэнс даваа гарагийн орой X хуудсандаа энэ тухай мэдээлсэн бөгөөд өмнөх нэхэмжлэлийг АНУ-ын шүүх хязгаарласнаас хоёр долоо хоногийн дараа шинэ хэрэг үүсгэсэн байна. Макронууд өнгөрсөн долоодугаар сард Делавэр мужийн шүүхэд Оуэнс болон түүнтэй холбоотой хоёр компанийн эсрэг нэхэмжлэл гаргаж байв.
Шинэ нэхэмжлэлд Оуэнс Брижитийн хүүхэлдэй ашигласныг дурдсан бөгөөд үүнийг түүний гадаад төрхийг шоолох хэрэгсэл болгосон “жигшүүртэй” үйлдэл гэж Макронууд үзжээ. Энэ тухай мэдээллийг Оуэнс шүүхийн баримтын хэсгээс эш татан нийтэлсэн байна.
Өнгөрсөн сард Делавэрийн шүүгч Теннесси мужид амьдардаг Оуэнсийн эсрэг тус мужийн шүүх харьяалал тогтоох боломжгүй гэж үзсэн ч түүний компаниудын эсрэг нэхэмжлэл гаргах боломжтой гэж шийдвэрлэжээ. Макроны албаны хүн хосууд нэхэмжлэл гаргасныг баталсан бөгөөд АНУ дахь хувийн өмгөөлөгч нь тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
PARIS – French President Emmanuel Macron and his wife Brigitte have filed a second set of defamation complaints against Candace Owens two weeks after a US court narrowed a first one, the US right-wing podcaster said late on Monday in a post on X.

- The Macrons had sued Owens and two businesses associated with her in July 2025 in a Delaware court over what they called her lie-filled “campaign of global humiliation,” including the false claim that France’s first lady was born a male.
- In this new lawsuit, the Macrons sued over Owens’s use of a Brigitte doll they called “grotesque” and said was used by the podcaster as a “prop to ridicule her appearance,” according to excerpts of a court filing released by Owens.
- Last month, a Delaware judge ruled that he did not have jurisdiction over Owens, who lives in Tennessee, and that the Macrons could sue Owens’s companies but not her as an individual.
- An official from Macron’s office confirmed the presidential couple filed a lawsuit, but referred to their personal lawyer in the US, who did not immediately respond to a request for comment.

