1984 оны энэ өдөр Их Британи болон Ирландын 30 гаруй алдартай хөгжимчдөөс бүрдсэн Band Aid супер хамтлаг Этиопын өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор "Do They Know It's Christmas?" дууг бичүүлжээ. 1983-1985 оны хооронд Этиоп улсад нүүрлэсэн гамшигт туслах зорилготой энэхүү дууг Боб Гелдоф, Мидж Юр нар зохиосон бөгөөд Лондон хотын Ноттинг Хилл дэх Sarm West студид ердөө нэг өдрийн дотор бичиж дуусгасан түүхтэй. Энэхүү санаачилга нь тухайн үеийн хөгжмийн ертөнцийн томоохон уран бүтээлчдийг нэгтгэж, хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудсан чухал үйл явдал болсон юм.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

