1952 оны энэ өдөр Солонгосын дайны хүрээнд өрнөсөн Гурвалжин толгойн төлөөх ширүүн тулалдаан 42 хоногийн дараа албан ёсоор өндөрлөжээ. АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хүчнүүд стратегийн ач холбогдол бүхий "Төмөр гурвалжин" бүсийг эзлэн авах оролдлогоосоо татгалзсанаар энэхүү цэргийн ажиллагаа зогссон байна. Солонгосын дайн нь Солонгосын хойгт Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын хооронд өрнөсөн зэвсэгт мөргөлдөөн байсан бөгөөд Хойд Солонгосыг Хятад, ЗХУ дэмжиж байсан бол Өмнөд Солонгосын талд АНУ-ын удирдсан НҮБ-ын хүчин зогсож байсан юм.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

