1936 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нацист Герман болон Япон улс Коммунист Интернационалын эсрэг чиглэсэн "Анти-Коминтерний гэрээ"-г албан ёсоор байгуулжээ. Энэхүү баримт бичигт Германы элчин сайд Иоахим фон Риббентроп болон Японы элчин сайд Кинтомо Мушанокожи нар гарын үсэг зурсан бөгөөд талууд хэрэв Зөвлөлт Холбоот Улс тэдний аль нэг рүү нь довтолбол нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах арга хэмжээний талаар харилцан зөвлөлдөхөөр тохиролцсон байна. Хожим нь 1937 онд Итали улс нэгдэн орсон бол 1939 онд Унгар болон Испани улсууд уг гэрээнд нэгдсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны явцад өөр олон улс орон энэхүү эвсэлд нэгдэн оржээ.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

