Форса институтын шинэ судалгаагаар Германы канцлер Фридрих Мерцийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур иргэдийн хувь нэг долоо хоногт хоёр нэгжээр нэмэгджээ.
RTL/ntv-ийн Trendbarometer судалгаанд оролцогчдын 88 хувь Мерцийн ажлыг таашаахгүй байгаа бол 11 хувь нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Түүний өөрийнх нь төлөөлдөг Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбооны (CDU/CSU) дэмжигчдийн 60 хувь мөн канцлерт сэтгэл дундуур байна.
Намуудын дэмжлэгийн үзүүлэлтээр “Германы төлөөх альтернатив” (AfD) нам 26 хувийн дэмжлэгтэйгээр CDU/CSU-гаас таван нэгжээр илүү байна. Социал демократ нам (SPD) 13 хувийн дэмжлэг авчээ.
Судалгаанд оролцогчдын 57 хувь улс төрийн аль ч нам Германы тулгамдсан асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Форса институт уг судалгааг арваннэгдүгээр сарын 17-ноос 23-ны хооронд 2,500 хүнийг хамруулан явуулжээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
German Chancellor Friedrich Merz’s disapproval rating has climbed to 88%, up two percentage points in just one week, according to the latest Forsa poll for the RTL/ntv Trendbarometer.
Only 11% of Germans are satisfied with his performance.
Even among supporters of his own CDU/CSU bloc, 60% are dissatisfied with the chancellor.
The AfD remains five percentage points ahead of the CDU/CSU (26% versus 21%), while the SPD stands at 13%.
Some 57% of Germans do not believe any political party can solve the country’s problems.
Merz’s government faces an uncomfortable reality: almost nine in ten Germans are dissatisfied with the chancellor’s performance.

