ОХУ-ын Краснодарын хязгаарын тэргүүн орлогч дарга Игорь Галасын хууль бусаар олж авсан их хэмжээний хөрөнгийг шүүхийн шийдвэрээр төрийн өмчид шилжүүлэхээр болжээ.
ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх Игорь Галас, түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшилд байсан 970 сая гаруй рубли буюу 11.8 сая ам.долларын үнэлгээтэй 63 нэгж үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийг хураан авах шийдвэр гаргасан байна. Интерфакс агентлагийн мэдээлснээр, тус албан тушаалтан нь авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж, албан ёсны орлогоосоо хэтэрсэн хөрөнгийг хамаатан садныхаа нэр дээр бүртгүүлэн нууцалж, зуучлагчдаар дамжуулан хувийн бизнес эрхэлж байжээ.
Игорь Галас нь 2015 оноос хойш тус бүс нутгийн санхүү, эдийн засгийн бодлогыг хариуцаж ирсэн бөгөөд 2025 оны аравдугаар сард тэргүүн орлогч даргаар дэвшин томилогдсон юм. Энэхүү хэргийг ОХУ-ын Төрийн өмчийн удирдлагын холбооны агентлаг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран хянаж, прокурорын байгууллагатай хамт шүүхэд шилжүүлжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Краснодарын хязгаарын өндөр албан тушаалтнуудад холбогдох авлига, хээл хахуулийн хэргүүд олширч байгаа нь бүс нутгийн удирдлагын түвшинд хяналт шалгалтыг чангатгаж байгааг харуулж байна. Тухайлбал, орлогч дарга асан Андрей Коробка, Александр Власов, Александр Каинов нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тус бүс нутгийн элитүүдэд чиглэсэн шахалт нэмэгдэж буйг илтгэж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Krasnodar region First Deputy Governor Igor Galas.
Administration of the Krasnodar Territory.
A judge in the southern Krasnodar region has ordered the confiscation of nearly 1 billion rubles in property belonging to First Deputy Governor Igor Galas, his relatives, and associates, the Interfax news agency reported Thursday, citing a court statement.
The ruling followed a suit brought by Russia’s Prosecutor General’s Office, which found that Galas — the region’s second-highest-ranking official — had violated anti-corruption laws.
According to the court, Galas acquired wealth far exceeding his declared income, registering assets under relatives’ names to conceal ownership, while illegally engaging in private business ventures directly and through intermediaries.
Over more than 18 years in public service, Galas and his associates accumulated 63 real estate properties and vehicles valued at more than 970 million rubles ($11.8 million), the court said.
Russia’s Federal Agency for State Property Management (Rosimushchestvo) and the Federal Bailiff Service joined the General Prosecutor’s Office in bringing the suit against Galas.
Galas, who has overseen regional finance and economic policy since joining the governor’s office in 2015, was promoted to first deputy governor in October 2025.
The asset seizure comes after a number of high-ranking officials in the Krasnodar region have faced criminal prosecution over the past year, including former deputy governors Andrei Korobka, Alexander Vlasov and Alexander Kainov, suggesting a pattern of intensified pressure on regional elites.

