Английн алдарт Пинк Флойд хамтлаг өөрсдийн арван нэг дэх студийн цомог болох "The Wall"-ыг анхлан нийтэд танилцуулжээ. Энэхүү давхар цомог нь хамтлагийн бүрэлдэхүүнд Сид Барреттын үеийн дараах дөрвөн гишүүн бүгд оролцсон сүүлчийн уран бүтээл болсон юм. Рок дуурийн хэлбэрээр бүтээгдсэн уг цомогт сэтгэл зүйн хувьд өөрийгөө тусгаарлаж, хана босгож буй "Пинк" хэмээх рок одны түүхийг өгүүлдэг. Тухайн үедээ шүүмжлэгчдээс холимог үнэлгээ авч байсан ч хожим нь бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгуудын нэгд тооцогдох болсон энэ бүтээл АНУ-ын хөгжмийн чартыг 15 долоо хоногийн турш тэргүүлж, Их Британид гуравдугаар байрт орж байв.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

