АНУ-ын Алабама мужийн Оук Гроув хотын орчимд 1954 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:46 цагт сансрын биет унаж, байшингийн дээврийг цоолон орсон ховор тохиолдол гарчээ. Энэхүү солир нь унтаж байсан Энн Элизабет Фаулер Хожес хэмээх эмэгтэйг оносон бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд сансрын биетэд өртөж гэмтсэн анхны баталгаатай тохиолдол болон түүхэнд үлдсэн юм. Хожим нь уг солирыг түүний нэрээр буюу Хожесын солир хэмээн нэрлэх болсон байна.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

