Английн нэрт математикч бөгөөд логикч Алан Тьюринг аливаа компьютерын алгоритмын логикийг тэмдэгтүүдийг удирдах замаар дуурайлган гүйцэтгэх чадвартай, хийсвэр төхөөрөмж болох Тьюрингийн машины анхны нарийвчилсан мэдээллийг нийтэлжээ. Онолын компьютерын шинжлэх ухааны эцэг хэмээн алдаршсан тэрээр энэхүү бүтээлээрээ алгоритм болон тооцооллын ойлголтыг анхлан албан ёсоор тодорхойлсон юм. Түүний энэхүү ерөнхий зориулалтын компьютерын загвар нь хожим дэлхийн хоёрдугаар дайны үед Германы Энигма машины шифрлэгдсэн мэдээллийг тайлах, хиймэл оюун ухааны философи болон математик биологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах эхлэл болсон билээ.
Зураг болон эх сурвалж: Wikipedia

