Манчестер Юнайтедын шинэ дасгалжуулагч Рубен Аморим тоглогчид нь Ипсвичтэй 1-1 харьцаатай тэнцсэн тоглолтын үеэр тактикийг хэт их бодсоныг онцоллоо.
“Улаан чөтгөрүүд” Портман Роудын талбайд тоглолт эхэлснээс ердөө 81 секундийн дараа Маркус Рашфордын гоолоор тэргүүллийг авчээ.
Гэвч Омари Хатчинсоны тэнцээний гоол хоёр багийг оноо хуваахад хүргэж, Спортингийн хуучин дасгалжуулагчийн Манчестер Юнайтед дахь дебют тоглолтод ийнхүү шийдвэр гарав.
Аморимын удирдсан баг гайхалтай тоглолт үзүүлж чадаагүй ч, тэрээр тэвчээртэй байхыг уриалсан юм.
Тэрээр тоглолтын дараа сэтгүүлчдэд хандан:
“Миний тоглогчид тоглолтын үеэр хэтэрхий их бодож байлаа. Бид зөвхөн хоёрхон өдрийг хамт өнгөрүүлсэн, илүү их цаг хэрэгтэй байна.
“Тэд биднийг нэг нэгээр нь үлдээдэг, харин бид тэр боломжийг ашиглах ёстой байсан. Хүнд тоглолт боллоо, бид ямар ч дарамтгүй үед бөмбөгөө алдсан.
“Ийм байдлаар эхэлсэн бол бөмбөгийг хяналтдаа авах хэрэгтэй. Одоохондоо бид үүнийг хийж чадахгүй байгаа ч тэд үнэхээр хичээж байна. Тэд маш их хичээж, үүнийг үнэхээр хүсэж байна.” гэжээ.
💬 "We will improve in the future."
— Manchester United (@ManUtd) November 24, 2024
Post-match reaction from the boss ⤵️#MUFC || #IPSMUN
Энэ үр дүн “Улаан чөтгөрүүдийг” хүснэгтийн 12-р байранд үлдээж, шилдэг дөрвөөс зургаан оноогоор хоцорсон хэвээр үлдээлээ.
Аморим, Эрик тен Хагийн явснаас хойш өөрчлөлтүүдээ тоглолтод нэвтрүүлэхээр хичээж буйгаа онцлон, тоглогчдодоо ойлголттой хандсан юм.
Тэрээр үргэлжлүүлэн:
“Сайн үр дүн биш ч, энэ бол өндөр эрчимтэй, хүнд лиг. Бид тоглолтыг маш сайн эхлүүлсэн ч илүү их бөмбөг эзэмших ёстой байлаа. Гэхдээ бид суралцаж байна.
“Тоглогчдод үнэхээр хэцүү байлаа, юу хийхээ бодож, тоглолт нь байгалийн жамаараа урссангүй. Энэ нь хоёрхон бэлтгэл хийсний дараа хэвийн зүйл, гэхдээ тэд үнэхээр их хичээлээ.
“Тэдэнд хөгжих ихээхэн орон зай бий. Гэхдээ тэнцсэний дараа эерэг зүйлс мэдрэгддэггүй. Би тэднийг хичээснийг хараад баяртай байгаа ч тэд үүнээс хамаагүй сайн тоглох боломжтой.
“Энэ бол гайхалтай уур амьсгал, гайхалтай үзүүлбэр байлаа. Гэхдээ тоглолт эхлэхэд л би Португалд эсвэл гуравдугаар дивизионд буцсан мэт санагдсан.
“Би тоглолтод бүрэн төвлөрсөн үед бүх зүйл адилхан санагддаг. Та бүхэн дэлхийн хамгийн шилдэг лигийг үзэх азтай хүмүүс. Би энд байгаадаа үнэхээр баяртай байгаа ч өнөөдөр тийм ч их мэдрэмж төрсөнгүй, учир нь би тоглолт ялах дуртай.” гэжээ.