in

Финикс Санс Брэдли Бийл, Юсуф Нуркич нарыг гарааны бүрэлдэхүүнээс хасна

Финикс Санс Брэдли Бийл, Юсуф Нуркич нарыг гарааны бүрэлдэхүүнээс хасна

Финикс Санс баг тогтворгүй байдал, багийн дотоод уур амьсгалаас шалтгаалсан улирлын гүйцэтгэлээ сайжруулах зорилгоор гарааны бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийхээр болжээ.
NBA-ийн дотоод эх сурвалж Крис Хэйнесийн мэдээлснээр, дөрвөн дараалсан ялагдал хүлээж, 15-18 амжилттай яваа тус баг Брэдли Бийл болон төвийн тоглогч Юсуф Нуркичийг сэлгээнд гаргахаар төлөвлөж байна.

Баг одоогоор Баруун бүсийн 12-р байрт бичигдэж байгаа бөгөөд даваа гарагийн шөнө Филадельфиа 76 багтай хийх тоглолтоос эхлэн гарааны тавд шинэхэн тоглогч Райан Данн болон туршлагатай тоглогч Мэйсон Пламли нарыг оруулахаар болжээ.

Бийл тоглолт бүрт дунджаар 33.3 минут тоглож, 17.8 оноо, 3.7 самбар, 3.1 оновчтой дамжуулалт өгч байгаа нь багт чухал хувь нэмэр оруулж байгаа ч Финикс Санс хожлын тогтмол хэмнэлийг олоход хүндрэлтэй хэвээр байна. Харин Нуркич дунджаар 24.3 минут тоглож, 8.8 оноо, 9.5 самбар авч байгаа ч багт шаардлагатай тогтвортой байдлыг хангаж чадаагүй.

Мэйсон Пламли дунджаар 17.6 минут тоглохдоо 4.3 оноо, 6.1 самбар авч байгаа бол Райан Данн 19.2 минут тоглож, 6.5 оноо, 2.9 самбарын үзүүлэлттэй байгаа бөгөөд эдгээр тоглогчид багийн амжилтыг сэргээхээр хариуцлагатай үүрэг хүлээж байна.

Бийл, Нуркич нарыг сэлгээнд гаргах шийдвэр нь тэдний талаарх наймааны цуу яриануудыг улам дэвэргэжээ. Кевин Дурант, Девин Бүүкэр нарын хамт Санс багийн “BIG 3”-т багтаж байсан Бийл, Нуркич нарыг шилжүүлэн наймаалж, багийн бүрэлдэхүүнийг сайжруулах талаар Финикс Санс бодолцож байгаа гэх мэдээлэл цацагдаад байна.

Сүүлийн 10 тоглолтод 3 хожиж, 7 хожигдсон амжилт үзүүлсэн Финикс Санс багийн бүрэлдэхүүний өөрчлөлт нь багийн уур амьсгал хүнд байгааг илэрхийлж байгаа бөгөөд шинэ гарааны бүрэлдэхүүн нь плей-оффт хүрэх зорилтыг сэргээх тогтвортой байдал, амжилтыг авчирна гэж найдаж байна.

talkbasket.net

What do you think?

Leave a Reply

Менежер: “Ямар ч улс төр хэрэггүй” Алекс Перейрагийн дараагийн бүсний хамгаалалт Магомед Анкалаевтай хийнэ

Менежер: “Ямар ч улс төр хэрэггүй” Алекс Перейрагийн дараагийн бүсний хамгаалалт Магомед Анкалаевтай хийнэ

Хөлбөмбөгчин Г.Ганбаярын зах зээлийн үнэлгээ 200,000 еврод хүрэв

Хөлбөмбөгчин Г.Ганбаярын зах зээлийн үнэлгээ 200,000 еврод хүрэв