in

NBA Европыг сонирхож, АНУ дахь өргөтгөлийн төлөвлөгөөг хойшлууллаа

NBA Европыг сонирхож, АНУ дахь өргөтгөлийн төлөвлөгөөг хойшлууллаа

2025 оны NBA Парисын тоглолтын үеэр NBA-гийн комиссар Адам Силвер лиг Европт сагсан бөмбөгийн шинэ лиг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Силверийн хэлснээр энэ нь NBA-гийн шууд өргөтгөл биш бөгөөд Африкийн сагсан бөмбөгийн лиг (BAL)-ийн загвараар бие даасан шинэ лиг байгуулах төлөвлөгөө юм.

Европ дахь энэхүү санаачилга нь NBA-гийн АНУ дахь баг нэмэх төлөвлөгөөг хойшлуулсан гэж тэр онцлов. Лигийн удирдлагууд дотоодын багийн тоог нэмэх сонирхолтой байгаа ч Силверийн хэлснээр энэ нь ойрын хугацаанд биелэх боломжгүй байна.

NBA-гийн шинэ багууд байгуулах үйл явцыг удаашруулж буй бас нэгэн хүчин зүйл нь Бостон Селтикс багийн борлуулалт юм. Лигийн удирдлагууд болон багийн эзэд уг худалдааны явцыг анхааралтай ажиглаж, ирээдүйн өргөтгөлийн төлбөрийн жишгийг тогтоохыг зорьж байна.

Селтиксийн эзэмшигчдийн эхний шатны дуудлага худалдаа эхэлсэн бөгөөд 2025 оны эхээр цааш өрнөх төлөвтэй. Гэхдээ одоогийн эзэмшигчид улирлын төгсгөл хүртэл, магадгүй дараагийн улирлыг дуустал багтайгаа үлдэх хүсэлтэй байгаа тул худалдааны явц удаашралтай байна.

Энэхүү наймаа нь NBA-гийн багуудын зах зээлийн үнэлгээг тодорхойлох, өргөтгөлийн төлбөрийг тогтоох санхүүгийн хэмжүүр болох юм. Харин уг хэлцэл бүрэн дуусах хүртэл NBA АНУ дахь өргөтгөлийн төлөвлөгөөг урагшлуулах боломжгүй хэвээр байх нь.

talkbasket.net

What do you think?

12 Points
Upvote Downvote

Leave a Reply

Нэгэн YouTuber өөрийн контентыг хулгайлж буй хиймэл оюун ухааны ботуудыг хордуулахыг оролдож байна

Нэгэн YouTuber өөрийн контентыг хулгайлж буй хиймэл оюун ухааны ботуудыг хордуулахыг оролдож байна

Хүүхэд бүрийн сонсох ёстой 4 үг: Бага наснаас өсвөр үе хүртэл

Хүүхэд бүрийн сонсох ёстой 4 үг: Бага наснаас өсвөр үе хүртэл