in

iPhone-д анх удаа порнографийн апп албан ёсоор нэвтэрлээ

Европын Холбооны гуравдагч талын апп дэлгүүрүүдийг дэмжих шаардлага шинэ боломжуудыг бий болгож байна.

iPhone-д анх удаа порнографийн апп албан ёсоор нэвтэрлээ

Хэрэв та Европын Холбоонд амьдардаг бол анх удаа iPhone-д зориулсан тусгай порнографийн апп татаж авах боломжтой боллоо. “Hot Tub” хэмээх порно хайлтын систем нь TechCrunch-ийн мэдээлснээр, Apple-ийг гуравдагч талын апп дэлгүүрүүдийг дэмжихийг шаардсан ЕХ-ны Дижитал Зах зээлийн тухай хууль хэрэгжсэнээр iOS төхөөрөмжүүд дээр албан ёсоор суулгах боломжтой болсон анхны порно апп болж байна.

“Hot Tub” нь AltStore PAL нэртэй альтернатив апп дэлгүүрээр дамжуулан авах боломжтой бөгөөд PornHub, XVideos, XNXX, XHamster зэрэг алдартай порно сайтуудын контентыг хайж, үзэх боломжийг олгоно. Уг апп нь “pop-up-гүй порно” уриатай бөгөөд эдгээр сайтуудад хөтөч ашиглан зочлох үед гарч ирдэг хүсээгүй сурталчилгаанаас сэргийлэх давуу талтай. Мөн Incognito горим ашиглах шаардлагагүй болох тул хэрэглэгчдийн хувьд илүү хялбар шийдэл болж байна. Гэхдээ тусгай порно апп татаж авч байгаа хүн нууцлалд төдийлөн санаа зовохгүй байх нь тодорхой.

ЕХ-нд гуравдагч талын апп дэлгүүрүүдийг өнгөрсөн оноос албан ёсоор зөвшөөрсөн боловч “Hot Tub” нь зах зээлд бүрэн нэвтэрсэн анхны порно апп болж байна. Энэ нь Apple-ийн Notarization буюу аппуудыг шалгаж, тодорхой стандарт хангасны дараа зөвшөөрөх хатуу бодлоготой холбоотой. Гэсэн хэдий ч iPhone-ийн jailbreak хийх чиглэлээр танигдсан c1d3r нэртэй хөгжүүлэгчийн бүтээсэн энэхүү апп нь уг шалгалтыг амжилттай давж, iOS дээр ашиглах албан ёсны зөвшөөрлөө авчээ.

Гуравдагч талын апп дэлгүүрүүд нь дийлэнх хэрэглэгчдийн хувьд шинэ ойлголт боловч jailbreak нийгэмлэгийнхэн олон жилийн турш апп-уудыг шууд суулгах (sideloading) аргыг ашиглаж ирсэн. Энэ үйл явц тодорхой эрсдэл, саад бэрхшээл дагуулдаг ч олон хэрэглэгч Apple-ийн хаалттай экосистемээс гарч, илүү нээлттэй сонголтууд хийх сонирхолтой байгааг харуулж байна. MacPaw компанийн (өөрийн гэсэн альтернатив апп дэлгүүртэй тул судалгааны дүгнэлтийг анхаарч үзэх хэрэгтэй) судалгаагаар хэрэглэгчдийн 80% нь гуравдагч талын апп дэлгүүрүүдийг туршиж үзэх сонирхолтой гэж хариулжээ.

Мөн олон хүн утсаараа порно үздэг нь огтхон ч нууц биш. Судалгаагаар нийт порно үзэлтийн 69% нь гар утсаар, харин бүх гар утасны хайлтын 20% нь порно контенттой холбоотой байдаг аж. Энэ нь “Hot Tub”-ын үйлчилгээний эрэлт хэрэгцээ өндөр байхыг харуулж байна.

“Hot Tub”-ын нээлтээ хийсний дараа AltStore нь орлогоо секс ажилчид болон LGBTQ эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлах шийдвэр гаргажээ. Үүнд The Trevor Project, Red Umbrella Fund зэрэг байгууллагууд багтах бөгөөд нийгмийн сүлжээнд порнографийн контентыг хориглох, эмзэг бүлгийн хамгаалалтыг сулруулах бодлогын эсрэг тэмцэх зорилготой гэж мэдэгдсэн байна.

gizmodo.com

What do you think?

Leave a Reply

Хөлбөмбөгийн мэдээ (2025.02.04) Реал Мадрид хүндхэн байдалд: Алаба, Рүдигэр нар Манчестер Ситигийн эсрэг тоглолтыг өнжиж магадгүй

Хөлбөмбөгийн мэдээ (2025.02.04) Реал Мадрид хүндхэн байдалд: Алаба, Рүдигэр нар Манчестер Ситигийн эсрэг тоглолтыг өнжиж магадгүй

“The Fantastic Four: First Steps” трейлерийн тойм ба фенүүдийн сэтгэгдэл

“The Fantastic Four: First Steps” трейлерийн тойм ба фенүүдийн сэтгэгдэл