Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн орчлон ертөнцийн эхлэлийн талаар эргэцүүлсээр ирсэн. Үе үеийн хүмүүс тэнгэр өөд ширтэн гайхан биширч, шашин шүтлэг болон тайлагдашгүй нууцыг хайсаар иржээ.
Аз болоход, сүүлийн хэдэн зуун жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэд орчлон ертөнц хэрхэн үүссэн талаарх олон таамаглалыг нотлох бодит өгөгдлүүдийг цуглуулж эхэлсэн.
Өнөөдөр бид эртнээс хмүүсийг төөрөгдүүлж ирсэн энэ асуултад хариулт хайж, орчлон ертөнцийн талаархи онолуудыг сонирхоё.

Их тэсрэлтийн онол
Орчлон ертөнцийн үүсэлтэй холбоотой батлагдсан, өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн онол бол Их тэсрэлтийн онол юм. Энэхүү онолын анхны санааг 1920-иод онд Бельгийн санваартан, эрдэмтэн Жорж Леметр дэвшүүлжээ.
Үүнээс хойш Альбертийн Эйнштейний харьцангуйн онол болон орчин үеийн шинжлэх ухааны судалгаанууд Их тэсрэлтийн онолыг улам бататгаж ирсэн.
Их тэсрэлтийн үндсэн таамаглал
Их тэсрэлтийн онолыг ойлгохын тулд хэд хэдэн суурь таамаглалтай танилцах хэрэгтэй. Эдгээр нь дараах зарчмуудад тулгуурладаг:
- Орчлон ертөнц тогтвортой байдаг. Бидний мэдэх физикийн хууль, жишээлбэл, татах хүч, цахилгаан соронзон орон, гэрлийн шинж чанар хаана ч ижил үйлчилнэ гэж үздэг.
- Орчлон ертөнц ижил бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, аливаа хэсгийг томруулж харахад дундаж бүтэц нь төстэй байна.
- Бид орчлон ертөнцийн төв биш. Дэлхий ертөнц дотор тодорхой байрлалд оршиж байгаа ч, орчлон ертөнцийн “төв” гэж ойлгогдохуйц цэг байхгүй.
- Орчлон ертөнц эхлэлтэй. Бүх бодис, энерги Их тэсрэлтийн үеэр үүссэн бөгөөд түүнээс хойш шинэ энерги бий болоогүй.
Их тэсрэлтийн явц
Энэхүү онолын тайлбарыг хялбархан ойлгохын тулд цаг хугацааны шугам ашиглая.
- 1 секунд: Орчлон ертөнцийн температур 5.5 тэрбум хэм байсан бөгөөд гэрэл шууд харагдах боломжгүй байв.
- 3 секунд: Эхний субатомын бөөмс болох нейтрон, протон, электронууд үүсэж, устөрөгч, гелий, литий зэрэг анхны элементүүд бий болов.
- 380,000 жил: Орчлон ертөнц анх удаа гэрлийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь “сансрын бичил долгионы цацраг” хэмээн нэрлэгддэг.
- 300 сая жил: Хийн үүлнүүдийн нягтралын зөрүүгээс болж анхны одод, дараа нь галактикууд үүслээ.
- ~9 тэрбум жил: Нар үүсэв. Орчлон ертөнц 14 тэрбум орчим жилийн настай гэж тооцоход, манай нар 4.6 тэрбум жилийн настай.

Тогтвортой төлөвийн онол
Тогтвортой төлөвийн онол Их тэсрэлтийн онолын гол таамаглалын нэгийг үгүйсгэдэг.
1920-иод онд Жеймс Жинсийн дэвшүүлсэн энэ онолоор бодис, энерги орчлон ертөнцөд тасралтгүй, тогтмол үүсэж байдаг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, орчлон ертөнцөд эхлэл, төгсгөл байхгүй, харин үргэлж тэлж, шинэ бодис бий болдог гэсэн санаа юм.
Хэдийгээр XX зууны дунд үед энэ онолын зарим хэсгийг сайжруулсан ч, Их тэсрэлтийн онолыг батлах олон нотолгоо гарч ирснээр тогтвортой төлөвийн онол буруу гэж үзэх болсон.

II түвшний олон орчлон ертөнцийн онол
Олон орчлон ертөнцийн онол ойлгоход төвөгтэй ч, шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдөж эхэлж буй санаа юм.
Бидний мэдэх орчлон ертөнц маш төгс санагддаг – гэрэл, татах хүч, бусад физикийн хуулиуд бүгд амьдрал оршин тогтноход таатай орчин бүрдүүлдэг.
Энэ тохиолдлын төгс давхцал уу, эсвэл олон удаагийн туршилтын үр дүн үү?
Энэхүү онолын дагуу биднийхээс өөр олон орчлон ертөнц зэрэгцэн оршин байж болно. Тэдгээр нь өөр өөр физикийн хуулиудтай байх бөгөөд, жишээ нь, гэрлийн хурд өөр орчлон ертөнцөд биднийхээс өөр байж болох юм.
Симуляцийн онол
Симуляцийн онол нь сүүлийн үед философичид болон эрдэмтдийн дунд ихээхэн маргаан дагуулж буй сэдэв юм.
Энэхүү онолоор бидний амьдрал, ертөнц хэт хөгжсөн амьдралтнуудаар бүтээгдсэн дижитал симуляци байж болох гэсэн санаа гардаг.
Шведийн философич Ник Бостром үүнийг тайлбарлахдаа:
- Хүн төрөлхтөн ийм өндөр түвшний технологид хэзээ ч хүрч чадахгүй.
- Хэт хөгжсөн соёл иргэншлүүд симуляци бүтээх сонирхолгүй.
- Хэрэв тэд үүнийг бүтээж чадвал, бид аль хэдийн симуляцид амьдарч байгаа байх магадлал өндөр.
Энэ онол шинжлэх ухааны уран сэтгэмж мэт санагдаж болох ч, квант физик болон мэдээллийн онолын судалгаануудад суурилсан судалгаанууд гарч ирсээр байна.
Ямар онол үнэн бэ?
Одоогоор Их тэсрэлтийн онол хамгийн баталгаатай онол хэвээр байна. Гэсэн хэдий ч, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ мэдээлэл олдсоор байгаа тул ирээдүйд бидэнд илүү нарийвчилсан хариулт гарах магадлалтай.
Та өөр ямар орчлон ертөнцийн онолуудыг сонсож байсан бэ? Бидний оршин тогтнолын талаар та юу гэж бодож байна? 🚀