in

NBA лиг Энтони Эдвардсыг 35,000 ам.доллараар торголоо

NBA лиг Энтони Эдвардсыг 35,000 ам.доллараар торголоо

NBA лигээс Миннесота Тимбервулвс багийн хамгаалагч Энтони Эдвардсыг Пүрэв гарагт Лос Анжелес Лэйкерсийн эсрэг тоглолтын үеэр гаргасан үйлдлийнх нь улмаас 35,000 ам.доллараар торгосон талаар албан ёсоор зарлалаа.

Албан мэдэгдэлд дурдсанаар, Эдвардс хоёр дахь техникийн алдаа авснаар талбайгаас хөөгдсөний дараа хурдан гарч яваагүй, мөн бөмбөгийг үзэгчдийн суудал руу шидсэн үйлдлүүдийнхээ төлөө шийтгэгдсэн байна.

Энэхүү шийтгэл нь Эдвардсын энэ улиралд хүлээсэн торгуулийн жагсаалтыг нэмэгдүүлж, нийт зургаан удаагийн зөрчилд ногдуулсан торгууль нь 320,000 ам.долларт хүрлээ.

Тоглолтын эхний үед Эдвардс, Лэйкерсийн довтлогч Жарред Вандербилт нар багахан ширүүн мөргөлдөөний улмаас давхар техникийн алдаа авсан. Харин гуравдугаар үед Эдвардс шүүлтийн талаар шүүгчидтэй маргаснаар хоёр дахь техникийн алдаагаа авч, тоглолтоос хөөгджээ.

Түүний энэ тоглолтын хоёр техникийн алдаа улирлын нийт тоог нь 16-д хүргэснээр автоматаар нэг тоглолт өнжих шийтгэл хүлээсэн бөгөөд Баасан гарагт Юта Жазз багт хожигдсон Миннесотагийн тоглолтыг өнжсөн байна.

Эдвардсын эзгүйд багийн гол тоглогчид болох Руди Гобер, Жулиус Рэндл нарын гэмтэлтэй байдал нэмэгдэж, Тимбервулвс үндсэн бүрэлдэхүүний гурван чухал тоглогчоо алдаад байна.

Цаашид Эдвардс дахин хоёр техникийн алдаа бүртгүүлэх тохиолдолд дахиад нэг тоглолт өнжих шийтгэл хүлээнэ.

Тимбервулвс 32-28 гэсэн үзүүлэлттэй явж байгаа бөгөөд Баруун бүсийн эхний зургаад ороход ердөө нэг хожлоор дутуу байгаа ч плей-инээс мултрах эрсдэлтэй бүсээс гурав хагас хожлоор илүү байгаа юм. Иймд багийн плей-оффын төлөөх өрсөлдөөнд Эдвардсын тоглох боломж маш чухал байх болно.

talkbasket.net

What do you think?

21 Points
Upvote Downvote

Leave a Reply

Ажил чинь таны амьдралыг чинь бүхэлд нь эзэлж буйг илтгэх 7 шинж

Ажил чинь таны амьдралыг чинь бүхэлд нь эзэлж буйг илтгэх 7 шинж

Хаалгачтай холбоотой шинэ дүрэм: Шинэ дүрэм ирэх улирлаас хэрэгжинэ

Хаалгачтай холбоотой шинэ дүрэм: Шинэ дүрэм ирэх улирлаас хэрэгжинэ