in

“Терминатор 2” 25 жилийн дараа шинэ видео тоглоомтой болж байна

Хэрэв та орчин үеийн консол дээр Terminator 2 тоглохыг хүсэж байсан бол No Fate таны хүлээж байсан 2D харагдацтай тоглоом байж магадгүй.

“Терминатор 2” 25 жилийн дараа шинэ видео тоглоомтой болж байна

Сүүлийн зургаан жилд шинэ анги гараагүй ч Terminator франчайз сүүлийн үед телевиз, видео тоглоомоор амьдарсаар байна. Харин франчайзын шинэ тоглоом өнгөрсөн рүүгээ буцаж, түүхэн үргэлжлэл болох Terminator 2: Judgment Day дээр төвлөрөх гэж байна.

Xeno Crisis болон Final Vendetta-ийн хөгжүүлэгч Bitmap Bureau студийн бүтээж буй Terminator 2D: No Fate нь ретро хэв маягтай хажуугийн харагдацтай тоглоом бөгөөд тоглогчид Сара Коннор, T-800, насанд хүрсэн Жон Коннорын дүрийг удирдана. Сарагаар тоглох үед тоглогчид түгшүүртэй нөхцөлөөс сэм гарах, буудах чадвараа ашиглан даалгавраа гүйцэтгэнэ. Харин T-800 болж тоглох үед та замдаа тааралдсан бүхнийг буудаж, цохиж унагаах болно. (Трэйлэрээс үзвэл, нэг хэсэгт нь бүх хувцсаа тайлсан Т-800-гийн дүр ч орсон бололтой.) Харин Жон Коннороор тоглох үед та пост-апокалиптик ертөнцөд гүйж, буудаж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдан Skynet-ийг бүр мөсөн устгах зорилготой байна.

Terminator 2 өмнө нь хэд хэдэн удаа видео тоглоом болон зохиомжилсон ч ихэнх нь киноны шууд хуулбар байсан. Харин Bitmap Bureau студи No Fate-ийг T2-ийн тодорхой хэсгүүдийг тусган, өөрийн гэсэн шинэлэг агшнуудыг багтаасан байдлаар хөгжүүлж байгаа аж. Мөн тоглоомд “Олон төгсгөл” багтах тул тоглогчдын шийдвэрээс шалтгаалж хүн төрөлхтний хувь заяа өөр өөрөөр өрнөх боломжтой.

2026 онд Terminator 2 кино 25 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тул энэ тоглоом түүхэн ойн нэгэн хэсэг болж магадгүй. Харин тийм биш байсан ч Resistance, Survivors зэрэг орчин үеийн Terminator тоглоомууд эсвэл Mortal Kombat 1T-1000 болж тоглох сонголтууд бий.

Terminator 2D: No Fate энэ оны есдүгээр сарын 5-нд PC, PlayStation 5, Xbox Series X|S дээр гарах бөгөөд хөгжүүлэгчид “Ретро платформууд” дээр ч гаргах төлөвтэй байгаа ч тодорхой мэдээлэл хараахан зарлагдаагүй байна.

gizmodo.com

What do you think?

20 Points
Upvote Downvote

Leave a Reply

Хаалгачтай холбоотой шинэ дүрэм: Шинэ дүрэм ирэх улирлаас хэрэгжинэ

Хаалгачтай холбоотой шинэ дүрэм: Шинэ дүрэм ирэх улирлаас хэрэгжинэ

Неандертальчуудын сүүлчийн өдрүүд

Неандертальчуудын сүүлчийн өдрүүд