in

Артета Арсеналын тоглогчдод хандан: “Бид хэн бэ гэдгээ харуулъя”

Арсенал багийн дасгалжуулагч Микель Артета Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолтод Парис Сен-Жерментэй хийх тоглолтын өмнө өөртөө итгэлтэй мэдэгдэл хийлээ.

Артета Арсеналын тоглогчдод хандан: “Бид хэн бэ гэдгээ харуулъя”

Реал Мадридыг хасагдах шатанд буулган авсан Арсенал сүүлийн үед хүчирхэг тоглолтоо харуулсан ч түүний үзэж буйгаар тэдэнд илүү их боломж бий гэжээ. Эмиратес цэнгэлдэхэд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр:

“Энэ бол бид багийн хувьд хэн бэ гэдгээ харуулах мөч. Ийм сэтгэлгээгээр тоглох ёстой. Харин одоо бидний хязгаар хаана вэ, хэр хол явж чадах вэ гэдгийг шалгах цаг ирлээ.
Ялангуяа энэ улиралд олон бэрхшээл, сорилтыг даван туулсны эцэст бид Европын шилдэг дөрвөн багийн нэг болсон. Энэ бол гайхалтай түүх. Гэхдээ бид илүү ихийг хүсэж байна.” хэмээлээ.

Артета фенүүдэд уриалга гаргав: “Гутлаа аваад ир!”

Реал Мадридын эсрэг тоглолтын үеэр Арсеналын хөгжөөн дэмжигчид гайхалтай уур амьсгал бүрдүүлсэн ч Артета энэ удаа бүр ч ихийг хүсэж байна.

“Энэ бол миний Арсеналд тоглож байхдаа мэдэрч байсан хамгийн сайхан уур амьсгал байсан гэж хэлнэ. Гэхдээ маргааш илүү дээр байх болно гэж найдаж байна. Бид сүүлийн үед хамтдаа олон гайхалтай мөчийг бүтээж байна.
Тиймээс маргааш бүр илүү ихийг хийцгээе! Гутлаа, цамцаа аваад ирээрэй, бөмбөг бүрийг хамтдаа тоглоё. Би үнэхээр хүн бүр маргааш ирээд бүхнээ зориулахыг хүсэж байна.” гэж тэрбээр уриалав.

Тус тоглолтод Арсенал хагас хамгаалагч Томас Партигийн торгуулийн улмаас оролцохгүй. Харин зүүн жигүүрийн хамгаалагч Риккардо Калафиори мөн бэртлийн улмаас тоглох боломжгүй болжээ. Харин Бен Уайт, Микель Мерино нарын хувьд эерэг мэдээтэй байна.

“Бен, Микель хоёр өчигдөр бэлтгэлд оролцсон. Маргааш гараанд гарах боломжийг нь харна. Харин Рикки бэлтгэлд оролцож чадаагүй.” гэж Артета мэдээлэл өгөв.

Сүүлийн тоглолтуудаас урам авсан нь

ПСЖ сүүлийн дөрвөн тоглолтынхоо зөвхөн нэгт нь ялалт байгуулсан бөгөөд улирлын хасагдах шатны хоёр дахь тоглолтод Астон Виллагийн талбайд 3:2-оор ялагдсан юм.

Артета:

“Тэр тоглолтоос ч, түүнээс ч илүү бидний аравдугаар сард ПСЖ-ийг 2:0-ээр хожсон тоглолтоос их зүйл сурсан.
Бид долоо хоног бүр өөрийн гэсэн өнгө төрхөөрөө тоглож ирсэн. Энэ арга барил маань өөрчлөгдөхгүй.
Бид янз бүрийн нөхцөл байдалд сайн тоглож чаддаг гэдгээ энэ улирал дахин баталсан.” хэмээн онцоллоо.

101greatgoals.com

What do you think?

Leave a Reply

Ромын гүнд орших папуудын оршуулга ба түүний нууцууд

Ромын гүнд орших папуудын оршуулга ба түүний нууцууд

Жэйсон Тэйтум: “Би юу даван туулж байгаагаа сайн мэдэж байна”

Жэйсон Тэйтум: “Би юу даван туулж байгаагаа сайн мэдэж байна”