in

OpenAI “Тал зассан” шинэчлэлээ туршихдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв

GPT-4o шинэчлэл хэт долигонуур хариулт өгдөг болсон нь хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлжээ.

OpenAI “Тал зассан” шинэчлэлээ туршихдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв
ChatGPT-ийн сүүлийн шинэчлэл хэт бялдууч, хэрэглэгчтэй хэт санал нийлдэг болсонтой холбоотойгоор OpenAI тус шинэчлэлээ өнгөрсөн долоо хоногт буцаан татсан. Энэ талаар тус компани 5-р сарын 3-нд нийтэлсэн блогтоо алдаагаа хүлээн зөвшөөрч, “хэрэглэгчийн санал хүсэлт, ой санамж, шинэ өгөгдөл” дээр анхаарч ажиллах явцдаа хэт “тал зассан” загвар бүтээчихсэн болохоо дурдсан байна.

Хэрэглэгчид сүүлийн үед ChatGPT ямар ч нөхцөлд хэрэглэгчийн хэлсэнтэй санал нийлж, бүр хортой байж болох нөхцөлд ч зөрөхгүй байна хэмээн шүүмжилж эхэлсэн. Rolling Stone сэтгүүл үүний нэг жишээг дурдсан ба зарим хүмүүс ChatGPT-г “ухаан орсон” мэт ойлгож, шашны хий бодолд нь дэмжлэг үзүүлж байна хэмээн мэдээлжээ.

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман ч мөн GPT-4o хэт “долигонуур, яршигтай” болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Шинэчлэлийн хүрээнд ChatGPT хэрэглэгчийн “таалагдлаа / таалагдсангүй” товчлууруудын мэдээллийг “нэмэлт шагналын дохио” болгон ашиглаж эхэлсэн нь бялдууч занг хязгаарлаж байсан үндсэн дохиог сулруулсан байж болзошгүйг тус компани онцолсон. Мөн санах ой ч энэ байдалд нөлөөлсөн гэжээ.

Тус компани шинэчлэлийн туршилтын шатанд зарим туршлагатай мэргэжилтнүүд “чатбот нэг л хачин” хэмээн анхааруулсан ч үргэлжлүүлэн нэвтрүүлсэн нь гол алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Бид чанарын үнэлгээнд анхаарал хандуулж, анхааруулах дохиог тоох ёстой байсан” хэмээн блог нийтлэлд дурдсан байна.

Ирээдүйд OpenAI зан авирын асуудлыг шинэчлэл гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл гэж үзэх ба хэрэглэгчдээс илүү шууд санал авах “альфа” туршилтын үе шат нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ямар ч шинэчлэлийн тухай хэрэглэгчдэд нээлттэй мэдээлэхийг зорьж байна.

Эх сурвалж: OpenAI Blog, Rolling Stone

What do you think?

Leave a Reply

Шүүгч Милло: Лионы дасгалжуулагч намайг мөргөхийг оролдсон

Шүүгч Милло: Лионы дасгалжуулагч намайг мөргөхийг оролдсон

BLAST Rivals 2026 тэмцээний эхний улирал Хойд Америкт болно

BLAST Rivals 2026 тэмцээний эхний улирал Хойд Америкт болно