in

“Squid Game” цувралын гуравдугаар бүлгийн эхний трейлер: Төгсгөл ойртож байна

“Squid Game” цувралын гуравдугаар бүлгийн эхний трейлер: Төгсгөл ойртож байна

Энэ бүхний төгсгөл хэрхэн дуусах бол? Netflix-ийн дэлхий нийтийг шуугиулсан “Squid Game” цувралын гурав дахь болон сүүлчийн бүлгийн анхны тизер цацагдсанаар бид хариултаа бага багаар олж эхэллээ. Тус цувралын эцсийн бүлэг ирэх зургаадугаар сарын 27-нд цацагдах бөгөөд тизерт үлдсэн гол дүрүүд сүүлийн тулаанд бэлтгэж буй дүр зураг харагдана.

👉 Тизерийн төгсгөлд сонсогдох нялх хүүхдийн уйлах чимээ юу өгүүлж байна вэ? Бүгд л аварга том бохьны автомат машин дотроос баг бүрдэх нь ямар тоглоомын өмнөтгөл байж болох вэ?

Бидэнд одоогоор хариу алга. Гэхдээ энэ бол асуултуудын зөвхөн эхлэл. 456 буюу Ли Жон Жэ-ийн дүр дахин тоглоомд татагдан орж ирж байгааг харах нь сонирхолтой. Хөлөг онгоцон дээр өрнөсөн үйл явдал, мөн “Фронт мэн”-ий нууцлаг түүх үргэлжлэх нь тодорхой болжээ.

Цувралын зохиолч, найруулагч Хван Дон Хёг энэ бүлгээр түүхээ албан ёсоор дуусгана гэдгээ мэдэгдсэн. Netflix-ээс танилцуулсан сүүлчийн бүлгийн албан ёсны танилцуулгыг хүргэж байна:


Сүүлчийн бүлгийн агуулга:

“Squid Game”-ийн гурав дахь, эцсийн бүлэгт Жи Хүн (Ли Жон Жэ) өөрийн хамгийн дотны найзыгаа тоглоомд алдсаны дараа гүн цөхрөлд автдаг. Түүний сэтгэлийг нурааж, үнэн нүүр царайгаа нууцлан тоглоомыг удирдаж байсан “Фронт мэн” (Ли Бён Хон)-ий нөлөөгөөр Жи Хүн тоглоомыг бүрмөсөн зогсоохоор шийднэ.

Түүнтэй зэрэгцэн Фронт мэн дараагийн алхмаа хийнэ. Харин амьд үлдсэн тоглогчдын гаргасан шийдвэр бүрт илүү хүнд үр дагавар хүлээгдэж байна. Хүн төрөлхтөн хамгийн хэрцгий бодит байдал дунд ч найдвар тээн амьдарч чадах уу?

Хөгжөөн дэмжигчид дэлхий даяар сэтгэл түгшин хүлээж байна, эцсийн хариулт тун удахгүй ил болно.

What do you think?

ПСЖ-ийн хамгаалагч Хакими Доннаруммаг “Дэлхийн шилдэг хаалгачдын нэг” хэмээн магтав

ПСЖ-ийн хамгаалагч Хакими Доннаруммаг “Дэлхийн шилдэг хаалгачдын нэг” хэмээн магтав

Пол Фелдер UFC-ийн хуучин аваргын хачирхалтай “Шээсээ уудаг” өглөөний зуршлыг ил болголоо

Пол Фелдер UFC-ийн хуучин аваргын хачирхалтай “Шээсээ уудаг” өглөөний зуршлыг ил болголоо