Хүн шуугиулах дуртай реппер Канье Уэст өөртэйгөө ижил төрлийн хэлбэрт орж, шүүмжлэл дагуулдаг сэтгүүлч Пирс Моргантай нүүр тулсан бөгөөд тэдний ярилцлага яг таамаглаж байснаар эвгүй, хэцүү уур амьсгалд болж өнгөрчээ.
Уэст энэ долоо хоногийн мягмар гарагт Пирс Морганы YouTube суваг “Uncensored”-ийн зочноор оролцсон бөгөөд хамтран оролцогчоор нь цахим од Sneako байв. Ярилцлага эхлэхэд Морган түүнийг “Ямархуу байна вэ?” гэж асуухад Уэст “Чи энэ үзэмжийг харж байна биз дээ” гэж хариулсан байна. Тэрээр ярилцлагыг Испанийн Майорка арал дээрээс хийж байв.
Морган илүү гүнзгий яриа руу орж эхлэхэд:
“Майорка бол үнэхээр сайхан газар. Чиний тайван, аз жаргалтай байгаа нь олонд танигдсан дүр төрхтэй чинь эрс ялгаатай харагдаж байна. Сүүлийн жилүүдэд чиний хэвлэл мэдээллийн дүр төрх нэлээд ширүүн…”
Гэтэл Уэст түүний асуултыг дундаас нь тасалж:
“Би үүнтэй санал нийлэхгүй байна. Энэ ялгаа биш. Өөрийгөө үнэнчээр илэрхийлэх эрхтэй байх ёстой гэсэн санааг дэмждэг маш олон уран бүтээлч бий. Би банкнуудаар дайруулсан. Тийм ээ, банкнуудаар дайруулсан. Бас энэ үзэмжийг хадгалж үлдсэн нь өөрөө ялалт. Тиймээс би чиний ярьж байгаа ялгаатай байдалд өөрөө ‘ялгаатай’ ханддаг” хэмээжээ.
Үүний дараа Морган Уэстийн X (хуучнаар Twitter) дээрх дагагчдын тоог дурдаж, 32 сая хүн байна гэж хэлэхэд Уэст бухимдаж:
“За, одоо миний эрхтнээс сантиметр хасах гээд хэрэггүй дээ, ах минь. Би яг хэдэн дагагчтай юм?” гэж ууртайгаар хариулжээ.
Морган өөрийн багийнхантай нягталсны дараа 33 сая хүн гэдгийг батлахад Уэст хэвлэл мэдээллийг дахин шүүмжилж, Морганыг “хариуцлага хүлээдэггүй” гэж буруутгасан байна. Улмаар “та тоо тоолж сурсан хойно энэ ярилцлагадаа эргээд ир” хэмээгээд микрофоноо аван явж оджээ.
Уэст явсны дараа Sneako “Канье энэ хүртэл л байна даа” хэмээн хэлсэн байна.
Бүтэн бичлэгийг доороос үзнэ үү.
variety.com