Голден Стэйт Ворриорс баг 5-р сарын 9-ний Баасан гарагийн өглөөний 8:30 цагаас (Улаанбаатарын цагаар) Миннеаполис хотын Target Center-т Миннесота Тимбервулвсийн эсрэг цувралын хоёрдугаар тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Мягмар гарагт болсон эхний тоглолтод 99–88 харьцаатай ялалт байгуулсан Ворриорс цувралд 1-0-ээр тэргүүлж байгаа бөгөөд энэ ялалтыг Стефен Карригийн бэртлийн хүнд нөхцөлд хийсэн нь онцлог байв.
Зүүн гуяны булчингийн суналт авсан Карри эхний тоглолтод ердөө 16 минут тоглож, 13 оноо авсныхаа дараа талбайг орхисон. Тэрбээр албан ёсоор хоёрдугаар тоглолтод оролцохгүй гэдгийг баг зарласан бөгөөд Ворриорс түүний эдгэрэлтийн явцыг анхааралтай ажиглаж байгаа юм.
Харин Стефен Карригийн эсрэгээр, хамгаалагч Гэри Пэйтон II хоёрдугаар тоглолтод тоглох боломжтой болсон. Тэрбээр зүүн эрхий хурууны гэмтэлтэй хэдий ч хамгаалалтын зориулалттай бүрээстэй тоглож байгаа.
Миннесота багийн хувьд, залуу холбогч Роб Диллингэм баруун шагайн булгарлын улмаас хоёрдугаар тоглолтыг өнжихөөр болсон байна.
Ворриорс Карриггүй ч эхний тоглолтод ашигласан хамгаалалтын тактикаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа. Тэд бүсийн хамгаалалтаар Миннесотагийн довтолгоог алдагдуулж, тэднийг гурван онооны шугамны ард ердөө 29 удаа оролдсоноос 5-ыг нь л амжилттай болгож, довтолгооны хэмнэлээс нь бүрэн гаргасан.
Ворриорсын хувьд эхний тоглолтод 24 оноо авсан Бадди Хийлд болон 20 оноо, 11 самбар, 8 дамжуулалт хийсэн Жимми Батлер нар энэ тоглолтод ч бас голлох үүрэг гүйцэтгэнэ.
Харин Тимбервулвс багт Энтони Эдвардсын хүчтэй тоглолт шаардлагатай хэвээр. Тэрбээр эхний тоглолтод 23 оноо, 14 самбар авч, багийн гол тулгуур хэвээр байлаа. Мөн сэлгээнээс орж ирээд 19 оноо авсан Наз Рид зэрэг тоглогчдын оролцоо энэ удаа ч амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ.
talkbasket.net