in

Бөгжний эзэн: Голлумыг агнах нь кино 2027 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

Warner Bros студи “Evil Dead”-ийн шинэ анги болон М. Найт Шьямалангийн дараагийн киноны нээлтийн товыг зарлалаа.

Бөгжний эзэн: Голлумыг агнах нь кино 2027 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

Голлум том дэлгэцэнд албан ёсоор эргэн ирнэ. Warner Bros. студи Энди Серкис-ийн найруулж, гол дүрийг нь бүтээх “The Lord of the Rings: The Hunt for Gollum” киног 2027 оны арванхоёрдугаар сарын 17-нд кино театруудад нээлтээ хийнэ хэмээн зарлалаа.

Түүнчлэн тус студи “Evil Dead” франчайзын шинэ ангийг 2026 оны долдугаар сарын 24-нд, М. Найт Шьямалангийн шинэ бүтээл “Remain”-ийг 2026 оны аравдугаар сарын 23-нд нээлтээ хийхээр товлосон байна. Шьямалангийн уг бүтээлд Жэйк Жилленхол, Фиби Дайневор, Ашли Уолтерс нар тогложээ.

Голлумын тухай кино “Бөгжний эзэн”, “Хоббит” цувралуудын өмнөх туршлагаас харахад арванхоёрдугаар сард нээлтээ хийх нь гайхах зүйл биш юм. Эдгээр зургаан кино бүгд зул сарын баярын өмнө нээлтээ хийж, дэлхийн хэмжээнд нийт 2.9 тэрбум ам.долларын орлого олсон байдаг.

“The Hunt for Gollum” киног анх 2023 оны зун зарласан бөгөөд анхны төлөвлөгөөгөөр 2026 онд нээлтээ хийх байсан ч хойшлогдон 2027 онд гаргахаар болжээ. Энди Серкис уг киног найруулж, мөн Голлумын дүрийг дахин бүтээж байна. Тэрээр 2002 оны “The Two Towers” киноноос хойш Голлумын дүрийг хөдөлгөөнт дүрслэлээр (motion capture) бүтээсээр ирсэн билээ. Серкис өмнө нь “Mowgli: Legend of the Jungle”, “Venom: Let There Be Carnage” зэрэг кинонуудыг найруулж байв.

Анхны “The Lord of the Rings” трилогийн найруулагч Питер Жэксон, түүнтэй хамтран ажилладаг Фран Уолш, Филиппа Бойенс нар шинэ бүтээл дээр продюсероор ажиллаж байгаа бөгөөд Warner Bros. тэднийг “бүх шатанд оролцоно” хэмээн онцлон мэдэгдсэн.

Филиппа Бойенс Empire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

The Hunt for Gollum бол маш хүчтэй, нягт түүх. Билбогийн төрсөн өдрийн үдэшлэгийн дараа, Мориагийн уурхайн өмнөх үеийг хамардаг. Энэ бол Голлум гэх онцгой дүрээр өгүүлэгдэх, өмнө нь дэлгэгдээгүй, гайхалтай нэгэн үе” гэжээ.

Мөн “Бөгжний эзэн”-ий гол дүрийн жүжигчид болох Иан Маккеллен (Гандалф), Орландо Блум (Леголас), Вигго Мортенсен (Арагорн) нар шинэ кинонд дахин тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч албан ёсны дүрийн сонгон шалгаруулалт хараахан зарлагдаагүй байна.

Франчайзын хамгийн сүүлд дэлгэцнээ гарсан бүтээл бол 2024 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн анимэ кино “The Lord of the Rings: The War of the Rohirrim” юм. Харин “The Hunt for Gollum” нь 2014 оны “The Hobbit: The Battle of the Five Armies”-аас хойших анхны амьд дүрийн (live-action) “Бөгжний эзэн”-ий кино болох юм.

variety.com

What do you think?

Яагаад Дэлхийн II дайны зарим бөмбөгнүүд сэнстэй байсан бэ?

Яагаад Дэлхийн II дайны зарим бөмбөгнүүд сэнстэй байсан бэ?

Ferrari импортын татварын тодорхойгүй байдлын дунд 2025 оны зорилтоо баталгаажуулж, анхны цахилгаан автомашиныхаа хүргэлтийн товыг зарлалаа

Ferrari импортын татварын тодорхойгүй байдлын дунд 2025 оны зорилтоо баталгаажуулж, анхны цахилгаан автомашиныхаа хүргэлтийн товыг зарлалаа